khovd.mn

“Баялаг буянт” ХХК 490 сая төгрөгийн зээлээ бүрэн төлж барагдуулжээ.

“Баялаг Буянт” ХХК-ийг Жудайн Бямбаа, Тогтохын Жаргалсайхан, Бямбаагийн Цагаанбаатар, Жамъяндагвын Ганболд, Батхүүгийн Хатанзориг, Дамдинсүрэнгийн Гантулга, Очироогийн Лхагва-Эрдэнэ нар 2011 оны 02 дугаар сард үүсгэн байгуулсан байдаг.  Тус компани байгуулагдаад ердөө 6 сар гарантай хугацааны дараа орон нутагт хүнсний ногоо даршлах, эцсийн бүтээгдэхүүн болгож гаргах  үйлдвэр байгуулна хэмээн 490 сая төгрөгийн хүүгүй зээлийг 4 жилийн хугацаатай […]

0
2605
“Баялаг буянт” ХХК 490 сая төгрөгийн зээлээ бүрэн төлж барагдуулжээ.

“Баялаг Буянт” ХХК-ийг Жудайн Бямбаа, Тогтохын Жаргалсайхан, Бямбаагийн Цагаанбаатар, Жамъяндагвын Ганболд, Батхүүгийн Хатанзориг, Дамдинсүрэнгийн Гантулга, Очироогийн Лхагва-Эрдэнэ нар 2011 оны 02 дугаар сард үүсгэн байгуулсан байдаг. 

Тус компани байгуулагдаад ердөө 6 сар гарантай хугацааны дараа орон нутагт хүнсний ногоо даршлах, эцсийн бүтээгдэхүүн болгож гаргах  үйлдвэр байгуулна хэмээн 490 сая төгрөгийн хүүгүй зээлийг 4 жилийн хугацаатай авсан байдаг.

Тухайн үед  ХХААХҮ-ийн яамны сайдын 2011 оны А дроб 08-р тушаалаар  орон нутагт эрхийг нь шилжүүлснээр 2011 оны 09-р сарын 09-ны өдөр  ХХААЖДҮГ-ын даргаар ажиллаж байсан Г.Гончигсүрэн, “Баялаг Буянт” ХХК-ийн захирал Т.Жаргалсайхантай  зээлийн гэрээг үзэглэж 490 сая төгрөгийн зээлийг орон нутгийн төсвөөр дамжуулан олгосон нь баримтуудаар нотлогддог. Харин

“Баялаг Буянт” ХХК 2016 оны 10-р сард зээлээ бүрэн төлж төсвийг хохиролгүй болгох ёстой байлаа.

Гэтэл тус компани  зээл авснаасаа хойш нэг ч төгрөг эргэн төлөлгүй 5 жил болсныг манай сайт эрэн сурвалжилж ил болгосон.

“Баялаг Буянт” ХХК-ийн  зээлийн эргэн төлөлтийн үндсэн график 2016 оны 10-р сард төлөгдөхөөр байсан юм. 

Тухайлбал: 2012-2013 онд 30 сая төгрөг,  2013-2014 онд 130 сая төгрөг, 2014-2015 онд 130 сая төгрөг, 2015-2016 онд 200 сая төгрөгийг төлж барагдуулахаар байлаа. Графикийн дагуу 2016 онд зээлээ бүрэн төлж дуусгах ёстой байв.

Үе үеийн ХХААГ-ын дарга нар “Баялаг Буянт” ХХК-иас 490.000.000 сая төгрөгийн зээлийг төлүүлэхээр шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргаж байсан ч тэрээр зээлээ төлөлгүй 5 жил болсон.

Бид эрэн сурвалжилсны үр дүнд ШШГГ-т шүүгчийн албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийг хүргүүлсэн. Тэгвэл ард түмний татварын мөнгийг хэрхэн эргүүлэн төлж байгаа эсэхийг тодрууллаа. 

Тэгвэл Ховд аймаг дахь ШШГГ 457 дугаар анги гүйцэтгэх ажиллагаа явуулж “Баялаг Буянт” ХХК-иас 379,670,374 төгрөгөөр үнэлэгдсэн хөдлөх эд хөрөнгийг авч төлбөр авагч байгууллага болох ХХААГ-т шилжүүлэн өгч, зөрүү 110,329,626 төгрөгийг ХХААГ-ын данс руу бэлнээр шилжүүлж төлбөрийг бүрэн барагдуулжээ.

2021.06.11

 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл