khovd.mn

Я.Ганзориг нь хэд хэдэн өндөр дүнтэй тендерийн үнэлгээний хороог ахалжээ

Манай сайт Сангийн яаманд гаргасан тендерийн гомдлуудтай холбоотой асуудлаар хэд хэдэн үнэлгээний хороог ахалж ажмлласан Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Шим Ус” ОНӨААТҮГ-ын дарга Я.Ганзоригоос тодруулах гэсэн боловч тэрээр “Камераа унтраа”, “Эхлээд хоёулаа ярья”, “Юу асуух гэж байгаа юм” Чи энэ мэдээллийг хаанаас аваад байдаг юм гэх мэт зохисгүй үйлдэл, хандлага гаргасан юм. Тэрээр: “Би 2-3 […]

0
498
Я.Ганзориг нь хэд хэдэн өндөр дүнтэй тендерийн үнэлгээний хороог ахалжээ

Манай сайт Сангийн яаманд гаргасан тендерийн гомдлуудтай холбоотой асуудлаар хэд хэдэн үнэлгээний хороог ахалж ажмлласан Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Шим Ус” ОНӨААТҮГ-ын дарга Я.Ганзоригоос тодруулах гэсэн боловч тэрээр “Камераа унтраа”, “Эхлээд хоёулаа ярья”, “Юу асуух гэж байгаа юм” Чи энэ мэдээллийг хаанаас аваад байдаг юм гэх мэт зохисгүй үйлдэл, хандлага гаргасан юм.

Тэрээр:

“Би 2-3 үнэлгээний хороо ахалсан. “Шим Ус” ОНӨААТҮГ-ын дарга болсноосоо хойш ахалж ажиллаж байна. Үүнээс өмнө 2021 оноос хойш үнэлгээний хорооны гишүүнээр тогтмол ажиллаж байсан. А3 сертификатыг 2021 оны орчим авсан. Дарга болсноосоо хойш үнэлгээний хороо ахалж эхэлсэн. Ер нь дарга хүмүүсээр ахлуулдаг юм шиг байсан.

Төрийн ажил явахын тулд шударга байх ёстой. Хэнээс ийм мэдээлэл авсныг мэдэхгүй байна. Миний ахалж байгаа ажлууд шударга явагдаж байгаа, нэг ч гомдол гараагүй.

Би хамгийн өндөр дүнтэй ямар үнэлгээний хороо ахалж байснаа санахгүй байна.

Хэрэв ямар нэгэн зөрчил илэрвэл хариуцлага хүлээхэд бэлэн” хэмээн уцаарлангуй хариуллаа.

Я.Ганзориг нь Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн Засаг дарга, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн бие төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд 2024 оны орон нутгийн сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшин аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон юм.

Тэрээр 2024 онд Шим Ус ОНӨААТҮГ-ын даргаар томилогдсон.

Худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны ахлагч нь тендер шалгаруулалтын үнэлгээний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хорооны гишүүдийн ажлыг чиглүүлэх, хууль, журмын хэрэгжилтийг хангах үндсэн үүрэгтэй байдаг.

Түүний гол үүрэг нь:

* Үнэлгээний хорооны хурлыг ахалж зохион байгуулах

* Тендерийн материалыг хууль, журмын дагуу үнэлүүлэхэд хяналт тавих

* Гишүүдийн санал, үнэлгээг нэгтгэх

* Үнэлгээний дүн, хурлын тэмдэглэл, шийдвэрийг баталгаажуулах

* Ил тод, шударга ажиллагааг хангах явдал юм.

Харин үнэлгээний хорооны ахлагчид:

* Аль нэг оролцогч компанид давуу байдал олгох

* Үнэлгээний дүнд хөндлөнгөөс нөлөөлөх

* Урьдчилан тохиролцох

* Ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг үнэлгээнд оролцуулах

* Тендерийн нууц мэдээллийг задруулах

* Хувийн болон хамаарал бүхий компанийн ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэр гаргахыг хуулиар хориглодог.

Мөн өөрөө болон хамаарал бүхий этгээд нь тендерт оролцож байгаа тохиолдолд тухайн үнэлгээний ажиллагаанаас татгалзах, ашиг сонирхлын мэдүүлгээ гаргах үүрэгтэй байдаг.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл