khovd.mn

Ч.Эрдэнэбат:Худалдан авах ажиллагаанд шалгарсан компанийн гэрээ хууль зүйн хэлтэс дээр хийгддэг болсон.

Худалдан авах ажиллагаатай холбогдуулан Ховд аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ч.Эрдэнэбатаас зарим асуудлаар тодрууллаа. Худалдан авах ажиллагаатай холбоотой Хууль, эрх зүйн хэлтэст хоёр компанийн гомдол ирсэн байна. Энэ талаар тэрбээр хэлэхдээ, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс гомдлыг хүлээн авч, хуульд заасан харьяалал, бүрдүүлбэр болон хугацааны шаардлага хангаагүй эсэхийг […]

0
51
Ч.Эрдэнэбат:Худалдан авах ажиллагаанд шалгарсан компанийн гэрээ хууль зүйн хэлтэс дээр хийгддэг болсон.

Худалдан авах ажиллагаатай холбогдуулан Ховд аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ч.Эрдэнэбатаас зарим асуудлаар тодрууллаа.

Худалдан авах ажиллагаатай холбоотой Хууль, эрх зүйн хэлтэст хоёр компанийн гомдол ирсэн байна. Энэ талаар тэрбээр хэлэхдээ, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс гомдлыг хүлээн авч, хуульд заасан харьяалал, бүрдүүлбэр болон хугацааны шаардлага хангаагүй эсэхийг шалган үзсэний үндсэн дээр өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжгүй, эсвэл харьяалах байгууллагад шилжүүлэх шаардлагатай тохиолдолд буцаадаг тул хоёр гомдлыг буцаасан гэж мэдээллээ.

Худалдан авах ажиллагаанд оролцогч аж ахуйн нэгж шалгарсан шийдвэр гарснаас хойш гэрээ байгуулах хүртэлх хугацаанд буюу ажлын зургаагаас доошгүй хоногийн дотор гомдол гаргах эрхтэй бөгөөд энэ хугацаанд гаргасан гомдлыг харьяа худалдан авах ажиллагааны байгууллага эсвэл холбогдох шатны нэгж хүлээн авч, хянан шийдвэрлэдэг.

Харин энэ хугацаа дуусч, гэрээ байгуулагдсаны дараа гарсан гомдлыг Сангийн яамны худалдан авах ажиллагааны нэгж хүлээн авч, холбогдох хууль, журмын дагуу хянан шийдвэрлэдэг бөгөөд ингэснээр маргааныг төвлөрсөн байдлаар эцэслэн шийдвэрлэх зохицуулалт үйлчилдэг.

Өнгөрсөн оны мөн үеэс эхлэн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсээс 47 арга хэмжээний хүрээнд тендер зарлаж, гэрээний ажлыг Хууль, эрх зүйн хэлтэс хариуцан хэрэгжүүлж байгаа юм.

Түүнээс хойш худалдан авах ажиллагаатай холбоотой гэрээний ажил тогтмол хийгдэж байгаа бөгөөд буцаагдсан тохиолдол одоогоор гараагүй байна.

Ховд аймгийн 20 тэрбум төгрөгийн өртөгтэй ногоон байгууламжийн 14 багц ажлын тендер зарлагдсан бөгөөд найман компанийн зүгээс Сангийн яаманд гомдол гаргасан тул тухайн ажлуудын гэрээ байгуулах үйл ажиллагаа түр түдгэлзсэн байгаа юм.

Худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны гишүүн болон түүний хамаарал бүхий этгээд (садан төрлийн хүн, танил, холбоотой аж ахуйн нэгж) тендерт оролцох нөхцөл үүсвэл ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг Хууль, эрх зүйн хэлтэс хянан үзэж, холбогдох хууль тогтоомжийн дагуу дүгнэлт гарган, зөрчил тогтоогдсон тохиолдолд тухайн асуудлыг эрх бүхий байгууллагад шилжүүлэх, үнэлгээний үйл ажиллагааг түдгэлзүүлэх эсвэл дахин зохион байгуулах санал хүргүүлэх үүрэгтэй юм.

Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсээс өгсөн 47 арга хэмжээний гэрээний хувьд Хууль, эрх зүйн хэлтэс дээр 90 орчим хувьтай явж байгаа талаар Ховд аймгийн Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ч.Эрдэнэбат мэдээллээ.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл