khovd.mn

М.Амарсанаа:Тендер шалгаруулалтад уначихаад гомдол гаргаж буй компаниудад хариуцлага тооцно

Ховд.мн сайтын сурвалжлах баг Ховд аймагт маргаан дагуулаад буй худалдан авах ажиллагааны асуудлаар Ховд аймгийн Засаг дарга М.Амарасанаагаас тодрууллаа. Манай сайтын сурвалжлах баг өмнө нь Ховд аймагт 2025–2026 онд хэрэгжиж буй тендер шалгаруулалт, худалдан авах ажиллагаа хэрхэн явагдаж байгаа болон тэдгээр нь шударга, үр дүнтэй хэрэгжиж байгаа эсэх талаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын […]

0
107
М.Амарсанаа:Тендер шалгаруулалтад уначихаад гомдол гаргаж буй компаниудад хариуцлага тооцно

Ховд.мн сайтын сурвалжлах баг Ховд аймагт маргаан дагуулаад буй худалдан авах ажиллагааны асуудлаар Ховд аймгийн Засаг дарга М.Амарасанаагаас тодрууллаа.

Манай сайтын сурвалжлах баг өмнө нь Ховд аймагт 2025–2026 онд хэрэгжиж буй тендер шалгаруулалт, худалдан авах ажиллагаа хэрхэн явагдаж байгаа болон тэдгээр нь шударга, үр дүнтэй хэрэгжиж байгаа эсэх талаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Худалдан авах ажиллагааны газраас сурвалжилж байсан юм.

Энэ хүрээнд 2026 онд улсын төсвөөс “Ногоон хот – тогтвортой хөгжлийн дэд бүтэц, баруун бүс” нэртэй, нийт 20 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй төсөл хэрэгжихээр төлөвлөгдөн тендер зарлагдаж. Одоогоор цахим системд тендерийн материал хүлээн авах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр нээхээр төлөвлөсөн талаар мэргэжлийн байгууллага мэдээлж байсан.

Ховд аймгийн Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын хэлтэс нь хөрөнгө оруулалтын төслүүдийн бодлого, төлөвлөлт, ажлын даалгавар болон тоо хэмжээг боловсруулж, холбогдох байгууллагад хүргүүлэн ажилладаг бол Худалдан авах ажиллагааны газар нь тендер зарлах, зохион байгуулах, шалгаруулалтыг хуулийн дагуу хэрэгжүүлдэг.

Гэвч улсын төсвийн хөрөнгө оруулалтын хүрээнд хэрэгжиж буй 14 багц ажлын дагуу нийт 8 гомдол гарсан байна. Тендерт оролцсон компаниудаас хуулийн шаардлага хангасан нэг компанийг үнэлгээний хороо шалгаруулсан бөгөөд шалгараагүй бусад компаниуд гомдол гаргасан байна.

Ховд аймгийн Засаг дарга М.Амарасанаагийн мэдээлснээр “Хөрөнгө оруулалт татагдах эсэх нь гомдол гаргаж буй аж ахуйн нэгжүүдээс шалтгаалж байгаа аж. Учир нь Хэмнэлтийн тухай хуулиар 5 дугаар сарын 30-ны дотор бүх ажлын гэрээг байгуулах шаардлагатай байдаг бөгөөд гомдол гарсан тохиолдолд дахин шалгаруулалт хийх хугацаа хязгаарлагдмал болдог байна. Мөн материал дутуу бүрдүүлсэн шалтгаанаар шалгараагүй аж ахуйн нэгжүүд гомдол гаргаж байгаа талаар тэрбээр дурдав.

Аймгийн хэмжээнд зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэрэг хөгжлийн чиглэлийн олон ажлууд төлөвлөгдсөн”.

Тэрбээр мөн эдгээр төслийг санаатайгаар саатуулах тохиолдолд тендерт оролцсон болон оролцоогүй аж ахуйн нэгжүүдээс гадна нийт иргэд хохирох эрсдэлтэйг анхаарууллаа. Хэрэв гомдол үндэслэлтэй гэж үзвэл тухайн асуудлыг Сангийн яам хянаж, шийдвэр гаргах бөгөөд шаардлагатай тохиолдолд үнэлгээний хороо дахин үнэлгээ хийх юм.

Засаг даргын зүгээс худалдан авах ажиллагааг шударга, ил тод явуулах шаардлагыг тавьж ажиллаж байгааг онцоллоо. Мөн түүний хэлснээр аж ахуйн нэгжүүд шалгараагүй шалтгаанаа өөрсдөө сайн мэдэж байгаа бөгөөд цөөн хэдэн компанийн маргаанаас болж аймгийн хөрөнгө оруулалтын ажлыг саатуулах нь зохимжгүй гэж үзэж байгаа юм.

Иймд нийгмийн хариуцлагын хүрээнд зарим аж ахуйн нэгжүүд гомдлоо татан авах шаардлагатай бөгөөд аймгийн хөгжлийг саатуулж буй этгээдүүдэд хариуцлага тооцох арга хэмжээ авч ажиллана гэж Ховд аймгийн засаг дарга М.Амарсанаа анхааруулав. Мөн иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой хөрөнгө оруулалтын ажлыг гацааж буй компаниудын асуудлыг олон нийтэд мэдээлэн гэдгийг онцоллоо.

Түүнчлэн Худалдан авах ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Гомдол гаргасан аж ахуйн нэгжүүдтэй тус бүрчлэн уулзаж, нөхцөл байдлыг танилцуулахаа мэдэгдлээ.

Мөн улсын төсөв хүнд нөхцөлд байгаа, орлого тасалдаж буйтай холбоотойгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хүрээнд 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг одоогоос хэлэлцэж байгаа талаар дурдлаа. Иймд хийсвэр, хэт өөдрөг төсөв батлахгүй байх шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Төсвийн хуульд заасан 12 сарын хугацаанд хэрэгжих ажлыг Хэмнэлтийн тухай хуулиас шалтгаалан 6 сарын хугацаанд багтаан хэрэгжүүлэх шаардлага үүссэн бөгөөд энэ нь холбогдох байгууллагын ажилтнуудад ачаалал нэмэгдүүлж байгааг юм. Иймд гомдол гаргаад буй аж ахуй нэгжүүд тэдний хөдөлмөрийг үгүйсгэж, иргэдийг хохироох нөхцөл үүсгэж байна гэж аймгийн засаг дарга М.Амарсанаа мэдэгдлээ.

Мөн аж ахуйн нэгжүүд гомдол гаргаад үр дүнгүй орхидог нь Ховд аймгийн хөгжлийг хэд хэдэн алхмаар ухрааж байгаа үйлдэл гэж дүгнэж, үүнийг таслан зогсоох шаардлагатай хэмээн ярилаа.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл