Шим-Ус ОНӨХХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил 85 хувьтай явагдаж байна.
Ховд аймгийн “Шим-Ус” ОНӨХХК нь жил бүр өвөлжилтийн бэлтгэл ажлыг ханган ажилладаг. Энэ хүрээнд 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 65 ажил төлөвлөж, өөрийн хөрөнгөөр 682 сая төгрөг төсөвлөжээ.
Одоогийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 85 хувьтай байгаа бөгөөд төлөвлөсөн ажлуудыг 2026 оны аравдугаар сарын 1-ний өдөр гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөсөн байна.
“Шим-Ус” ОНӨХХК-ийн ерөнхий инженер М.Нансалмаагийн мэдээлснээр өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд бохир усны шугам сүлжээг угааж, цэвэрлэх төлөвлөгөөт ажлыг зохион байгуулжээ. Тус ажлын хүрээнд наймдугаар сарын 18-22-ны өдрүүдэд “тэг зогсолт” хийж, нийт 180 орчим бохир усны худгийг буюу есөн километр шугам сүлжээг тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжөөр угааж, цэвэрлэн, хэвийн ажиллагааг хангаж ажилласан байна.
Цаашид дахин “тэг зогсолт” хийхээр төлөвлөөгүй бөгөөд эвдрэл, гэмтэл болон бусад засварын ажил гарсан тохиолдолд хэсэгчлэн ус хязгаарлах замаар засвар үйлчилгээг хийх юм.
“Шим-Ус” ОНӨХХК нь аймгийн төв болон хариуцсан сумдын иргэд, байгууллагыг цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах, ус хангамж, ариутгах татуургын хэвийн ажиллагааг хангах үндсэн чиг үүрэгтэйгээр ажилладаг билээ.






















Хариулт (0 )