khovd.mn

З.Эрхбаяр: Эмнэлэгийн түргэн тусламжийн машин гарах гарцыг хааж зогссон асуудалдаа тайлбар өглөө

Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаярын албаны 0002 ХОА дугаартай автомашин БОЭТ-ийн түргэн тусламжийн машин орж, гарах хэсгийн замыг хааж зогссон нь иргэдийн шүүмжлэл дагуулаад байна. Өнөөдөр Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд MRI аппарат гардуулах үйл ажиллагаа боллоо. Энэ үеэр Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр тууз хайчлах ёслолд оролцсон юм. Түүнийг үйл ажиллагаанд оролцож байх […]

0
627
З.Эрхбаяр: Эмнэлэгийн түргэн тусламжийн машин гарах гарцыг хааж зогссон асуудалдаа тайлбар өглөө

Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаярын албаны 0002 ХОА дугаартай автомашин БОЭТ-ийн түргэн тусламжийн машин орж, гарах хэсгийн замыг хааж зогссон нь иргэдийн шүүмжлэл дагуулаад байна.

Өнөөдөр Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд MRI аппарат гардуулах үйл ажиллагаа боллоо. Энэ үеэр Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр тууз хайчлах ёслолд оролцсон юм.

Түүнийг үйл ажиллагаанд оролцож байх хугацаанд 0002 ХОА дугаартай албаны автомашин нь эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн машин орж, гарах хэсгийн замыг хааж зогссон байна. Уг үйлдэлд иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Энэ талаар Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяраас тодруулахад:

“Би зогсоод шууд нээлт рүү явж очсон. Машинаа хаана байрлуулахыг жолооч л шийднэ. Эмнэлгийн хашааны орц, гарцыг хааж зогсох нь зохимжгүй. Би нээлт рүү явж орсон. Гараад ирэхэд тэгээд зогссон байсан” хэмээн тайлбар өгсөн юм.

Хүн ардын эрүүл мэндийн төлөө ажилладаг газрын орц, гарцыг хааж зогсчихоод “жолооч мэднэ” хэмээн тайлбарлаж буй З.Эрхбаяр хэн нэгний амь нас минут, секундээр хэмжигддэгийг мартсан бололтой.

Эрүүл мэндийн байгууллагын яаралтай түргэн тусламжийн машин өвчтөнд хүрэх, эмнэлгээс өвчтөн тээвэрлэх үйл явцад орц, гарц чөлөөтэй байх шаардлагатай. Төрийн албан тушаалтан төдийгүй иргэн бүр зориулалтын бус газарт автомашинаа байршуулж, бусдын зорчих хөдөлгөөнд саад учруулахгүй байх нь зүйн хэрэг юм.

Тууз хайчлах ёслолд оролцохын тулд яаралтай түргэн тусламжийн машин зорчих хэсгийг хааж зогссон гэх энэ үйлдэл нь хэн бүхний анхаарах, бодох асуудал болоод байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл