khovd.mn

Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр 134 сая төгрөгөөр албан өрөөндөө засвар оруулжээ

Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр төсвийн 134 сая төгрөгөөр албан өрөөндөө засвар оруулжээ. Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаярын албан өрөөнд 134 сая төгрөгийн төсөвт өртгөөр их засвар хийж байна. Биднийг очиход засварын ажил үргэлжилж байсан бөгөөд уг ажил зургадугаар сарын 20-ноос эхэлсэн байна. Засаг даргын тамгын газрын байрны гуравдугаар давхрын баруун жигүүрт байрлах ИТХ-ын даргын […]

0
148
Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр 134 сая төгрөгөөр албан өрөөндөө засвар оруулжээ

Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр төсвийн 134 сая төгрөгөөр албан өрөөндөө засвар оруулжээ.

Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаярын албан өрөөнд 134 сая төгрөгийн төсөвт өртгөөр их засвар хийж байна.

Биднийг очиход засварын ажил үргэлжилж байсан бөгөөд уг ажил зургадугаар сарын 20-ноос эхэлсэн байна.

Засаг даргын тамгын газрын байрны гуравдугаар давхрын баруун жигүүрт байрлах ИТХ-ын даргын өрөөг бүхэлд нь засварт оруулжээ.

Хана, тааз, шал зэрэг өрөөний доторх үндсэн бүх хэсгүүдийг шинэчилж байгаа бөгөөд гадна талын ханыг ч үлдээлгүй дээд талын жигүүрээс тусгаарлан засч байгаа юм.

ИТХ-ын ажлын албыг түр хугацаанд Иргэний танхимд ажиллуулчихаад даргын өрөөг ийнхүү тохижуулж байна.

Ялангуяа орон нутгийн төсөв хязгаарлагдмал, иргэдийн өдөр тутмын амьдралд тулгамдсан асуудал олон байгаа энэ үед төсвийн хөрөнгийг ямар ажилд, ямар эрэмбээр зарцуулах вэ гэдэг нь хамгийн чухал.

Тухайлбал, Ховд аймагт иргэдийн аюулгүй байдалд шууд нөлөөлж буй эвдэрсэн, таглаагүй траншейны нүх, хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, гэрэлтүүлэг зэрэг шийдвэрлэх шаардлагатай ажил цөөнгүй бий.

Үлдсэн асуудал шийдлээ хүлээсээр байхад нэг даргын ажлын өрөөнд 134 сая төгрөг зарцуулж байгаа нь төсвийн хөрөнгийн зарцуулалтын эрэмбэ, үр ашигтай холбоотой асуултыг өөрийн эрхгүй төрүүлж байна.

Даргын өрөө тав тухтай байх нь буруу гэхээсээ илүү ийм хэмжээний хөрөнгөөр яг ямар асуудлыг нэн тэргүүнд шийдэх ёстой вэ гэдэг нь олон нийтийн анхаарал татах асуудал юм.

Даргын өрөө тухтай, гоё сайхан байх ёстой гэх өнөөгийн “трендэд” нэгдээд амжсан З.Эрхбаяр нь 2024 онд Ховд аймгийн ИТХ-ын даргаар 97.6 хувийн саналаар сонгогдож байсан. Харин өнгөрсөн хугацаанд ИТХ-ын хуралдааны ирц бүрдэхгүй, хуралдаан хэд хэдэн удаа хойшилсон гэх шүүмжлэл иргэдийн дунд гарч байсан.

Эцэст нь төсвийн мөнгө бол хэн нэгний хувийн хөрөнгө биш. Иргэдийн төлсөн татвар, орон нутгийн нийтлэг хэрэгцээнд зориулагдах хөрөнгө.

Тиймээс асуулт энгийн: 134 сая төгрөг таны хувьд хэр их мөнгө вэ?

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл