Ховд аймаг болон Ховд аймгийн сумдад хоёр өдөр цахилгаан эрчим хүчийг хязгаарлана.
2026 оны наймдугаар сарын 28-ны өдрийн 06:00-20:00 цагийн хооронд Мянгад дэд станцаас тэжээгдэж буй сумдыг, наймдугаар сарын 29-ний өдрийн 06:00-20:00 цагийн хооронд Ховд аймгийн төв болон сумдыг цахилгаан эрчим хүчээр хязгаарлана.
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Баруун бүсийн салбараас Ховд аймгийг эрчим хүчээр хангадаг Мянгадын цахилгаан дамжуулах агаарын шугам болон 110/35/6 кВ-ын Мянгад дэд станцад өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд их засвар хийхээр төлөвлөжээ. Тус засварын ажил наймдугаар сарын 28, 29-ний өдрүүдэд хийгдэх юм.
Үүнтэй холбогдуулан наймдугаар сарын 28-ны өдрийн 06:00-20:00 цагийн хооронд Мянгад дэд станцаас тэжээгдэж буй сумдын цахилгаан эрчим хүчийг хязгаарлах бол 29-ний өдөр Ховд аймгийн төв болон сумдын цахилгаан эрчим хүчийг дээрх хугацаанд хязгаарлана.
Засварын ажилтай холбогдуулан Ховд аймгийн нэгдүгээр зэргийн хэрэглэгч болох эмнэлэг, сургууль, цэцэрлэг болон цэвэр, бохир усны станцуудыг өөрсдийн аварийн нөөц үүсгүүрийн бэлэн байдлыг хангаж ажиллахыг анхаарууллаа.
Ховд аймгийн Цахилгаан түгээх сүлжээ нь 35 кВ болон түүнээс доош хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг хариуцан ажилладаг юм.
Цаашид Ховд аймгийн төв болон сумдад хэсэгчилсэн урсгал засварын ажил хийхээр төлөвлөж байгаа бөгөөд удаан хугацаагаар хамарсан томоохон хэмжээний урсгал засвар хийхгүй гэдгийг Ховд аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн ерөнхий инженер Н.Ням-Эрдэнэ мэдээллээ.






















Хариулт (0 )