khovd.mn

Монгол Улсад гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ

Монгол Улсад гэр бүл, хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр мэргэшсэн шүүхийн тогтолцоог бүрдүүлэх чухал алхам хийгдлээ. Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр буюу 2026 оны аравдугаар сарын 21-ний өдөр нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Шүүхийн нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, төр, хууль […]

0
28
Монгол Улсад гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ

Монгол Улсад гэр бүл, хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр мэргэшсэн шүүхийн тогтолцоог бүрдүүлэх чухал алхам хийгдлээ. Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр буюу 2026 оны аравдугаар сарын 21-ний өдөр нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Шүүхийн нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, төр, хууль хяналтын байгууллагын төлөөлөл оролцжээ. Мөн олон улсын байгууллага, гадаад улсын дипломат төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна.

Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийг байгуулснаар гэр бүлийн маргаан болон хүүхэдтэй холбоотой хэргийг тухайн асуудлын онцлогт нийцүүлэн, мэргэшсэн түвшинд шийдвэрлэх боломж бүрдэх юм. Тус шүүхийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах, гэр бүлийн харилцаатай холбоотой маргааныг үр дүнтэй шийдвэрлэхэд чиглэж байгаа юм.

Одоогийн байдлаар Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүхэд 12 шүүгч, давж заалдах шатны шүүхэд таван шүүгчийг тус тус томилжээ.

Энэхүү дагнасан шүүх байгуулагдсан нь гэр бүл, хүүхэдтэй холбоотой хэргийг шийдвэрлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, иргэдэд шүүхийн үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэх, хүүхдийн эрхийг бодитой хамгаалах тогтолцоог хөгжүүлэхэд чиглэсэн шинэ үеийн эхлэл болж байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )

    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌

Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл