khovd.mn

БОТГОНЫ ХАВЦАЛ ОРЧМЫН ЗАМД ЦАС ИХЭЭР ОРЖ, ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЖЭЭ

Ховд аймгийн Манхан сумын нутаг дэвсгэрт байрлах Ботгоны хавцал орчмын авто замд их хэмжээний цас орж, хальтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнд хүндрэл учирчээ. Ховд–Булган чиглэлийн тус замын нөхцөл байдлыг Ховд.мн сайтын сурвалжлах баг газар дээрээс нь сурвалжиллаа. Тухайн хэсэгт цас ихээр орж, замын зорчих хэсэг цасанд дарагдсаны улмаас том оврын олон автомашин […]

0
46
БОТГОНЫ ХАВЦАЛ ОРЧМЫН ЗАМД ЦАС ИХЭЭР ОРЖ, ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЖЭЭ

Ховд аймгийн Манхан сумын нутаг дэвсгэрт байрлах Ботгоны хавцал орчмын авто замд их хэмжээний цас орж, хальтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнд хүндрэл учирчээ.

Ховд–Булган чиглэлийн тус замын нөхцөл байдлыг Ховд.мн сайтын сурвалжлах баг газар дээрээс нь сурвалжиллаа.

Тухайн хэсэгт цас ихээр орж, замын зорчих хэсэг цасанд дарагдсаны улмаас том оврын олон автомашин цасанд сууж, бусад тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсжээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг болон Ховд аймгийн Авто зам засвар, арчлалтын газрын ажилтнууд тухайн хэсэгт ажиллаж байгаа юм.

АЗЗА ХХК-ийн ерөнхий инженер Б.Ганбаатарын мэдээлснээр тус компани 12 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр дөрөв дэх өдрөө зам цэвэрлэгээний ажил гүйцэтгэж байгаа аж. Замын хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх зорилгоор давс цацаж, шөнийн 03:00 цаг хүртэл цас цэвэрлэх ажил хийж байгаа ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан цэвэрлэсэн зам дахин цасанд дарагдаж, ажлыг давтан хийх шаардлага үүсэж байгааг тэрбээр хэллээ.

Мөн зам цэвэрлэгээний ажил явагдаж байх үед зарим жолооч урсгал сөрөн орж ирж, эсрэг урсгалын хөдөлгөөнд саад учруулахаас гадна зам цэвэрлэж буй ажилтнуудын ажилд хүндрэл учруулж байгааг онцолсон юм. Замын цасыг цэвэрлэж, зорчих нөхцөлийг бүрдүүлэх хүртэл хэдхэн минут хүлээцтэй хандах шаардлагатайг жолооч нарт анхаарууллаа.

Харин Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас жолооч нарт хандан тээврийн хэрэгслийнхээ зуны дугуйг өвлийн дугуйгаар сольж, хурдаа тохируулан, цаг агаарын мэдээ, мэдээллийг тогтмол авахыг завлалаа. Мөн цаг агаарын аюултай үзэгдлийн үед онцын шаардлагагүй бол холын замд зорчихгүй байхыг анхаарууллаа.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )

    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌

Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл