“МоЭнКо” ХХК-ийн санхүүжилтээр Ховд аймгийн Манхан сумын нутаг дахь “Хусны ширэг” хэмээх газарт татмын ойжуулалтын ажлыг эхлүүлжээ.
Ойжуулалтын хүрээнд нийт 40 га талбайд 50 мянган мод тарихаар төлөвлөсөн бөгөөд уг ажлыг Монгол Улсын тэргүүний ойжуулагч “Ховд Сафари” ХХК гүйцэтгэж байна.
Тус компани мод тарихаас гадна тарьсан модыг ургуулж, арчлах, хамгаалах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.
Татмын ой нь гол, горхи болон усны эх үүсвэрийн дагуух экосистемийн чухал хэсэг бөгөөд хөрсний элэгдлийг бууруулах, чийгийг хадгалах, амьтан, ургамлын амьдрах орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой.
Иймд тухайн орчны онцлогт тохирсон мод, сөөгийг сонгон тарьж, ургалтыг нь дэмжих замаар татмын ойн бүрхэвчийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.






















Хариулт (0 )