Ховд аймгийн Дарви сумын нутагт авто зам орчмын салхи, тоосжилтыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор “МоЭнКо” ХХК-ийн санхүүжилтээр хамгаалалтын ойн зурвас байгуулжээ.
Тус компани 500 метр урт, 20 метр өргөн талбайд 2,000 ширхэг навчит мод тарьж, ойн зурвасыг иж бүрэн усалгааны системээр тоноглон улсын комисст хүлээлгэн өгчээ.
Ойн зурвасыг байгуулах ажлыг Монгол Улсын тэргүүний ойжуулагч “Ховд Сафари” ХХК гүйцэтгэжээ. Мөн усалгааны цахилгаан хангамжийг нарны эрчим хүчээр шийдэж, моддыг дуслын усалгааны системээр услах технологийг нэвтрүүлсэн байна.
Тарьсан 2,000 модны ургалт, бойжилтыг есдүгээр сарын 18-ны байдлаар шалгахад 100 хувийн ургалттай, хэвийн бойжиж байгаа дүн гарчээ.
Цаашид тус ойн зурвасын моддыг тогтмол усалж, арчлан хамгаалах, ургалт бойжилтыг нь дэмжих ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм байна.






















Хариулт (0 )