khovd.mn

“Эрүүл мэнд – эрхэм баян” аяны эхний ээлжид Ховд аймгийн 12 сумын 7,000 иргэн хамрагдлаа

УИХ-ын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайханы санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл мэнд – эрхэм баян” аяны эхний ээлж амжилттай болж, Улаанбаатар хотоос ажилласан нарийн мэргэжлийн эмч нарын баг Ховд аймгийн 12 сумын иргэдэд эрүүл мэндийн үзлэг, оношилгоо хийлээ. Аяны хүрээнд эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд, дотор болон дотоод шүүрэл, зүрх судас, дүрс оношилгоо, мэдрэлийн чиглэлээр нийт зургаан төрлийн […]

0
1
“Эрүүл мэнд – эрхэм баян” аяны эхний ээлжид Ховд аймгийн 12 сумын 7,000 иргэн хамрагдлаа

УИХ-ын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайханы санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл мэнд – эрхэм баян” аяны эхний ээлж амжилттай болж, Улаанбаатар хотоос ажилласан нарийн мэргэжлийн эмч нарын баг Ховд аймгийн 12 сумын иргэдэд эрүүл мэндийн үзлэг, оношилгоо хийлээ.

Аяны хүрээнд эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд, дотор болон дотоод шүүрэл, зүрх судас, дүрс оношилгоо, мэдрэлийн чиглэлээр нийт зургаан төрлийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлж, давхардсан тоогоор 7,000 иргэнийг хамруулсан байна.

Үзлэг, оношилгооны үр дүнд 522 шинэ тохиолдлыг илрүүлж, 187 иргэнийг Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд дараагийн шатны үзлэг, оношилгоонд хамрагдахаар илгээжээ. Мөн 59 иргэнийг Улаанбаатар хотын төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгт хандах шаардлагатай гэж үзэн, холбогдох зөвлөгөө, чиглэл өгчээ.

Энэхүү аян нь алслагдсан сум, багийн иргэдэд нарийн мэргэжлийн эмчийн тусламж, үйлчилгээг орон нутагт нь хүргэх, өвчлөлийг эрт илрүүлэх, шаардлагатай эмчилгээ, оношилгоонд цаг алдалгүй хамруулах боломжийг нэмэгдүүлж байгаагаараа онцлог юм.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )

    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌

Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл