Ховд дулааны станц ТӨХК энэ өвлийн турш айл өрхүүдийг халаалт дулаанаар хангалттай сайн хангаагүйд хэрэглэгчид сэтгэл дундуур байсаар ирсэн. Сүүлийн өдрүүдэд халаалт ирэхгүй байна гэх иргэдийн гомдол саналууд тасрахгүй байна. Энэ асуудлаар тус ХК-ийн захирал Д.Энхсайханаас тодруулахад ул ширмэнд гэмтэл гарсан, зарим тоног төхөөрөмжүүдийн насжилтын хугацаа дууссан учир бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна, бид хэрэглэгчдийг хохироохгүйн тулд дотоод нөөц боломжоо ашиглаад засварын ажлуудыг хийж байна, хэрэв халаалт дулаанаар хангагдаж чадахгүй байгаа айл өрхүүд байвал хохирлыг нь барагдуулна гэдэг тайлбарыг өглөө.
Хариулт (0 )