khovd.mn

1,5 тэрбумын төсөвт өртөгтэй “Чоно харайх”-ын гүүр энэ онд ашиглалтанд орно

Ховд аймгийн Дөргөн сумаас 22 км-ын зайд орших “Чоно харайх”-ын гүүр нь он удаан жил ашиглагдсан учраас нурж дахин засвар авахгүйд хүрсэн байна. Үүнээс үүдэлтэйгээр малчид гэлтгүй, шатахуун, ачаа, хүн тээврийн Говь-Алтай, Увс,Завхан, Ховдын чиглэлийн иргэд энэ гүүрээр чөлөөтэй зорчих боломжгүй болоод удаж байна. Тэгвэл энэ онд 46 метрийн урттай “Чоно харайх”-ын шинэ гүүрний бүтээн […]

0
402
1,5 тэрбумын төсөвт өртөгтэй  “Чоно харайх”-ын гүүр энэ онд ашиглалтанд орно

Ховд аймгийн Дөргөн сумаас 22 км-ын зайд орших “Чоно харайх”-ын гүүр нь он удаан жил ашиглагдсан учраас нурж дахин засвар авахгүйд хүрсэн байна. Үүнээс үүдэлтэйгээр малчид гэлтгүй, шатахуун, ачаа, хүн тээврийн Говь-Алтай, Увс,Завхан, Ховдын чиглэлийн иргэд энэ гүүрээр чөлөөтэй зорчих боломжгүй болоод удаж байна. Тэгвэл энэ онд 46 метрийн урттай “Чоно харайх”-ын шинэ гүүрний бүтээн байгуулалтын ажил эхлэх гэнэ. Гүүр эвдэрснээр нутгийн иргэд  заавал Дөргөний “Усан цахилгаан станц”-аар дамжин гарч, ингэхдээ бичиг баримтаа шалгуулж нэвтэрдэг болсноор малчид цаг хугацаа алддаг, цагийн хуваарийн дагуу зорчих, бичиг баримтаа гээгдүүлэх гээд олон бэрхшээлтэй тулгарч эхэлсэн байдаг. Иймд “Чоно хайрах”-ын гүүрний асуудлаар нутгийн иргэд санал хүсэлтээ олон жилийн турш уламжилсаар иржээ.  Тэгвэл энэ онд 1,5 тэрбум төсөвт өртөгтэй  шинэ гүүр баригдахаар болсонд малчид баяртай байна.Шинэ гүүр баригдснаар иргэд ямар ч цаг үед энэ гүүрээр чөлөөтэй нэвтэрч, баруун аймгуудын тээврийн хэрэгслүүд дайран өнгөрөх боломжтой болох юм.  Мөн “Чоно харайх”-ын гүүр нь улсын чанартай замд албан ёсоор бүртгэгдэх боломж нээгдэж байгааг сумын удирдлагууд  онцоллоо.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл