Танилц: Ховд аймгийн хэмжээнд цахилгаан засварын ажлын цагийн хуваарь, байршил
Ховд аймгийн хэмжээнд цахилгаан эрчим хүчний шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажил хийгдэхтэй холбогдуулан зарим сумдын хэрэглэгчдэд тодорхой хугацаанд цахилгаан хязгаарлана.
110/35/6 кВ-ын Мянгад дэд станцаас тэжээгддэг 6 кВ-ын Буянт сумын фидерээс холбогдсон МЦХ-ны 33-р станцын 6/0.4 кВ-ын АТП дэд өртөөний хуурай салгуур, гал хамгаалагчийн суурь солих ажил хийгдэх тул 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15:30–17:30 цагийн хооронд цахилгаан эрчим хүчийг хязгаарлана.
Энэ хугацаанд Буянт сумын төвийн нийт хэрэглэгч, аж ахуйн нэгжүүд хамрагдана.
Мөн Үенч сумын төвийн 10 кВ, 0.4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажлыг “Техникийн цогц шийдэл” ХХК гүйцэтгэж байна.
Уг ажлын хүрээнд:
* Хуучин 10 кВ-ын АТП-2 руу явсан ЦДАШ-ын модон тулгуурыг төмөр бетон тулгуураар солих ажил 2026 оны 05 дугаар сарын 20-ны 15:00–18:00 цагийн хооронд хийгдэнэ.
* АТП-2 дэд станцыг буулгаж, трансформаторыг шинэ дэд станцад суурилуулах ажил 2026 оны 05 дугаар сарын 19-ний 09:00–12:00 цагийн хооронд хийгдэнэ.
Мөн 110/35/6 кВ-ын Мянгад дэд станцаас тэжээгддэг МЦХ-ны 33-р станцын 6/0.4 кВ-ын АТП дэд өртөөний засвар үйлчилгээ 2026 оны 05 дугаар сарын 19-ний 15:30–17:30 цагийн хооронд хийгдэнэ.
Түүнчлэн 35/10 кВ-ын дэд станц шинээр баригдах талбайд орсон 10 кВ-ын ЦДАШ-ыг шилжүүлэх, кабель шугам болгох ажил 2026 оны 05 дугаар сарын 20-ны 09:00–12:00 цагийн хооронд хийгдэх тул Булган сумын хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ зохицуулж, хүлээцтэй хандахыг Баруун бүсийн ЦТС – Ховд салбараас анхаарууллаа.






















Хариулт (0 )