khovd.mn

Үенч суманд сүүлийн 6 өдөр тасралтгүй цас орж байна.

Ховд аймгийн Үенч сумын хувьд алслагдсан бүс буюу баруун 3 сумын нэгд багтдаг. Өвөлжилт хүндэрч болзошгүй эрсдэлтэй сумдад зүй ёсоор ордог. Энэ жилийн хувьд сүүлийн 10 жил болоогүй зуд Ховд аймагт болно гэсэн тооцооллыг гаргаад байгаа. Тэгвэл Үенч суманд сүүлийн 6 өдөр тасралгүй цас орж өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Үенч, Алтай,Булган сумын  […]

0
1138
Үенч суманд сүүлийн 6 өдөр тасралтгүй цас орж байна.

Ховд аймгийн Үенч сумын хувьд алслагдсан бүс буюу баруун 3 сумын нэгд багтдаг. Өвөлжилт хүндэрч болзошгүй эрсдэлтэй сумдад зүй ёсоор ордог. Энэ жилийн хувьд сүүлийн 10 жил болоогүй зуд Ховд аймагт болно гэсэн тооцооллыг гаргаад байгаа. Тэгвэл Үенч суманд сүүлийн 6 өдөр тасралгүй цас орж өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Үенч, Алтай,Булган сумын  ард иргэдийн хувьд зудыг даван туулж гарч байсан хашир туршлагатай ард түмэн. Гэсэн хэдий ч энэ жилийн хувьд хур тундас бага орсон, ихэнхи нутгаар гандуу, өвсний гарц муу байсан учир өвлийн саруудыг давж гарах нь бэрхшээл болж байна. Энэ өвөл Үенч сумын нутагт 400 орчим малчин өрхийн 230,000 орчим толгой мал өвөлжихөөр төлөвлөж байгаа юм байна. Сумын аюулгүйн нөөцөө бүрдүүлэхийн тулд 20 тонн хивэг, хорголжин тэжээл авсан байна.  Өнөөдрийн байдлаар Үенч сумын эхэн буюу уулын бүс нутаг Улиастын голоор 40-60 см цас орж, мал хотноосоо гарах боломжгүй болж, зам харгуй хаагдаж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх  холбоо тогтоох боломжгүй болж болзошгүй байгаа тухай албаны эх сурвалжууд мэдээллээ.2022.11.26 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл