khovd.mn

Э.Алтан-Од: Оюутны торгуулийн 150.000 төгрөгийг төлөлцөж дэмжлэг үзүүлнэ.

Жагсаал зохион байгуулсан оюутан залуусыг Ховд аймаг дахь цагдаагийн газар зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн. Нийт 3 оюутнаас мэдүүлэг аваад байсан бол тэдний нэг болох ХИС-ийн оюутны холбооны тэргүүн, 4 дүгээр дамжааны оюутан С.Алтангэрэлийг 150.000 төгрөгөөр торгосон юм. Тус оюутны хувьд 150.000 төгрөг төлөх хүнд байгаагаа илэрхийлж аавынхаа тэтгэвэрээс л төлхөөр болж байна хэмээн хоолой […]

0
874
Э.Алтан-Од: Оюутны торгуулийн 150.000 төгрөгийг төлөлцөж дэмжлэг үзүүлнэ.

Жагсаал зохион байгуулсан оюутан залуусыг Ховд аймаг дахь цагдаагийн газар зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн. Нийт 3 оюутнаас мэдүүлэг аваад байсан бол тэдний нэг болох ХИС-ийн оюутны холбооны тэргүүн, 4 дүгээр дамжааны оюутан С.Алтангэрэлийг 150.000 төгрөгөөр торгосон юм. Тус оюутны хувьд 150.000 төгрөг төлөх хүнд байгаагаа илэрхийлж аавынхаа тэтгэвэрээс л төлхөөр болж байна хэмээн хоолой зангируулж ярилцлага өгч байсан билээ.Тэгвэл энэ асуудлыг олон нийт эсэргүүцэж тэдний  эрх ашгийг хамгаалж нийгмийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлж эхэлсэн. Мөн өнөөдөр хэсэг бүлэг залуучууд Ард аюушийн талбайд цуглаж намайг торго хэмээн эсэргүүцэл илэрхийлсээр байна. Оюутнуудын хувьд сургалтын төлбөр, түрээсийн байрны төлбөр гээд хүндрэлтэй олон асуудал байхад 150.000 төгрөгийн торгуул авсан оюутанд энэ нь хүнд тусаад байсан нь ойлгомжтой. Тэгвэл “Алтан орд” констракшн ХХК-ийн захирал Э.Алтан-Од түүний 150.000 төгрөгний торгуулийн хагасыг төлж дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийллээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.2022.12.10

 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл