khovd.mn

Ц.Алтанхишиг:Дотуур байр ажиллуулж байгаа хүмүүсийг бичиг баримтаа аваад ир гэдэг чиглэл өгсөн

“Өв соёлын гялбаа” ТББ-ын тэргүүн М.Бахтиартай удаан ярилцсаны эцэст хамтарсан баг дотуур байрны нөхцөл байдалтай танилцахаар дотогш нэвтэрсэн юм. Харин сэтгүүлчид болон зураглаачийг дотуур байранд оруулахгүй, гадна үлдээхийг тус байгууллагын тэргүүн М.Бахтиар шаардсан. Бид шаардлагын дагуу гадна үлдэж, хамтарсан багийнхны дотуур байрны нөхцөл байдалтай танилцсан ажлын талаар Ховд аймгийн Боловсролын газрын Хяналтын улсын ахлах байцаагч […]

0
173
Ц.Алтанхишиг:Дотуур байр ажиллуулж байгаа хүмүүсийг бичиг баримтаа аваад ир гэдэг чиглэл өгсөн

“Өв соёлын гялбаа” ТББ-ын тэргүүн М.Бахтиартай удаан ярилцсаны эцэст хамтарсан баг дотуур байрны нөхцөл байдалтай танилцахаар дотогш нэвтэрсэн юм. Харин сэтгүүлчид болон зураглаачийг дотуур байранд оруулахгүй, гадна үлдээхийг тус байгууллагын тэргүүн М.Бахтиар шаардсан.

Бид шаардлагын дагуу гадна үлдэж, хамтарсан багийнхны дотуур байрны нөхцөл байдалтай танилцсан ажлын талаар Ховд аймгийн Боловсролын газрын Хяналтын улсын ахлах байцаагч Ц.Алтанхишигээс тодрууллаа.

Түүний өгсөн мэдээллээр тус дотуур байранд одоогоор нийт 15 хүүхэд амьдарч байгаагаас нэг нь “Хөгжил” политехник коллежийн оюутан, үлдсэн 14 нь Жаргалант сумын Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн 4-12 дугаар ангийн сурагчид байна.

Дотуур байр нь гурван давхар бөгөөд нэгдүгээр давхарт хоолны заал, хоёрдугаар давхарт хичээл, сургалтын үйл ажиллагаа явуулах боломжтой өрөө тасалгаа болон ном, сурах бичиг байрладаг бол гуравдугаар давхарт хүүхдүүдийн унтлагын өрөө байрладаг байна.

Хүүхдүүдийн унтлагын өрөөнүүдийн нэг нь 10 гаруй ортой, 20 орчим хүүхэд байрлахаар тохижуулсан бол нөгөө өрөөнд нь хоёр давхар ор байрлуулж, дөрвөн хүүхэд амьдрах нөхцөл бүрдүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Мөн тус байгууллагын тэргүүн М.Бахтиар холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн Ховд аймгийн Боловсролын газарт хүргүүлэхээр тохиролцсон бөгөөд үүний дагуу бичиг баримтад хяналт шалгалт хийхээр болжээ.

Харин хамтарсан багийнхан хүүхдүүдээс ямар сургалтад хамрагддаг, хоолны амт чанар болон амьдрах орчны талаар тодруулахад хүүхдүүдийн зүгээс “зүгээр” байгаа талаар хэлсэн байна.

Хүүхдийн эрх, аюулгүй байдалтай холбоотой мэдээллийн дагуу хамтарсан баг үүргийнхээ хүрээнд дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн нөхцөл байдлыг шалгахаар очсон. Гэвч тус байгууллагын зүгээс албан бичиг, зөвшөөрөл шаардаж, улмаар хамтарсан багийнхныг хэсэг хугацаанд хүлээлгэсэн.

Энэ нь хүүхэд хамгааллын чиг үүргээ хэрэгжүүлж буй төрийн болон орон нутгийн байгууллага хүүхдийн аюулгүй байдалд эрсдэл байгаа эсэхийг шалгахдаа ямар журмаар ажиллах, ТББ-ын дэргэдэх дотуур байр зэрэг байгууллагын хувьд ямар зөвшөөрөл, баримт бичиг шаардлагатай вэ гэсэн асуудлыг хөндөж байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл