khovd.mn

Батлан хамгаалахын сайд Д.Батлут Ховд аймагт ажиллалаа

Батлан хамгаалахын сайд Д.Батлут Ховд аймагт ажиллалаа. Батлан хамгаалахын сайд Д.Батлут Ховд аймагт ажиллаж, “Эх оронч Монгол” нээлттэй хаалганы өдөрлөгт оролцлоо. Түүнийг Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн алба хаагчид болон бусад холбогдох албаныхан хүндэтгэн угтан авлаа. Сайд Д.Батлут Ховд аймагт ажиллах үеэрээ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн […]

0
39
Батлан хамгаалахын сайд Д.Батлут Ховд аймагт ажиллалаа

Батлан хамгаалахын сайд Д.Батлут Ховд аймагт ажиллалаа.

Батлан хамгаалахын сайд Д.Батлут Ховд аймагт ажиллаж, “Эх оронч Монгол” нээлттэй хаалганы өдөрлөгт оролцлоо.

Түүнийг Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн алба хаагчид болон бусад холбогдох албаныхан хүндэтгэн угтан авлаа.

Сайд Д.Батлут Ховд аймагт ажиллах үеэрээ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн дурсах өдөр тохиож байгаатай холбогдуулан аймгийн удирдлагууд, хэлмэгдэгчдий ар гэр, үр хүүхдийн төлөөллийн хамт “Хэлмэгдэгчдийн хөшөө”-нд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүллээ.

Мөн 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдын үр хойчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг уламжилж, “Бид ялав” медаль гардуулан өглөө.

Түүнчлэн Батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагаа болон салбарын шинэчлэлийн талаар иргэд, цэргийн алба хаагчдад мэдээлэл хүргэлээ.

Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Д.Батлут:

“Ховдын ард түмэн бол их хөдөлмөрч ард түмэн гэдгийг энэ өглөө аймгийг тойрон дугуй унаж явахдаа харлаа.

Өнөөдөр Монгол Улсын Батлан хамгаалах яам бодлого, үйл ажиллагаагаа сурталчлах зорилгоор найман аймагт “Эх оронч Монгол” өдөрлөгийг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Батлан хамгаалах салбарын үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хүргэж, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга, Батлан хамгаалах яамны дэргэдэх Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч нар ард иргэдэд үйлчилж байна.

Мөн Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл хайхран тэмцэж байсан 1939, 1945 оны дайнд болон баруун хилийн тулгаралтад оролцсон ахмад дайчдаа алдаршуулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг уламжилж, “Бид ялав” медалийг олголоо.

Өнөөдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна. Тус хүмүүсийг цагаатгах, нөхөн төлбөр олгох асуудлыг хуулиар зохицуулсан. Энэ хүрээнд 26 мянга гаруй иргэнийг цагаатгасан. Ховд аймгийн хэмжээнд 1,756 хүн хэлмэгдэж, 456 иргэн хорих ялаар шийтгэгдсэнээс хуулийн хүрээнд 24 иргэнд нөхөн олговор олгосон байна. Энэ бүхэн өнгөрсөнд болсон хар бараан түүх” хэмээн ярьлаа.

Сайд Д.Батлутын Ховд аймаг дахь ажлын хүрээнд Батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд танилцуулахын зэрэгцээ иргэдэд эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө, архивын лавлагаа болон цэргийн алба хаагчдад зориулсан мэргэжлийн сургалтын мэдээлэл хүргэлээ.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл