khovd.mn

Оюутнууд байлгадаг “Амгалан ирээдүй” НҮТББ-ын эзэд

Ховд аймагт оюутнууд байрлаж буй гэх дараагийн ТББ-ын “Амгалан ирээдүй” НҮТББ хаалгаа цоожилж удаан байсны эцэст мэдээлэл өглөө. Ховд.мн сайтын редакцид эх сурвалжаас ирсэн мэдээллийн дагуу оюутнуудыг шашны үйл ажиллагаанд татан оролцуулж, мөнгө цуглуулах үйл ажиллагаа явуулж болзошгүй гэх мэдээлэлтэй холбоотой хэд хэдэн байгууллагын талаар сурвалжилсан. Энэ хүрээнд өнөөдөр Ховд аймгийн Шүүхийн тамгын газрын баруун […]

0
143
Оюутнууд байлгадаг “Амгалан ирээдүй” НҮТББ-ын эзэд

Ховд аймагт оюутнууд байрлаж буй гэх дараагийн ТББ-ын “Амгалан ирээдүй” НҮТББ хаалгаа цоожилж удаан байсны эцэст мэдээлэл өглөө.

Ховд.мн сайтын редакцид эх сурвалжаас ирсэн мэдээллийн дагуу оюутнуудыг шашны үйл ажиллагаанд татан оролцуулж, мөнгө цуглуулах үйл ажиллагаа явуулж болзошгүй гэх мэдээлэлтэй холбоотой хэд хэдэн байгууллагын талаар сурвалжилсан.

Энэ хүрээнд өнөөдөр Ховд аймгийн Шүүхийн тамгын газрын баруун талд байрлах, дотуур байр хэлбэрээр ашиглагдаж буй байр болон тус байртай холбоотой үйл ажиллагаа явуулдаг гэх төрийн бус байгууллагын талаар мэдээлэл авахаар газар дээр нь очлоо.

Биднийг анх очиход тус байрны хаалга цоожтой байсан бөгөөд хаалгаа тайлж өгөөгүй. Харин хэсэг хугацааны дараа байрнаас хүмүүс гарч явсан байна.

Үүний дараа дахин очиж, хэсэг хугацаанд хүлээсний эцэст байр руу орох гэж байсан нэгэн оюутантай уулзаж, тус байранд амьдардаг эсэх, хаанаас ирсэн зэрэг мэдээллийг тодруулахад “энд амьдардаггүй, нутгийн хүн биш” хэмээн хариулсан юм. Гэвч удалгүй байрнаас байрны эзэд гэх эхнэр, нөхөр хоёр гарч ирэх үед дээрх эмэгтэй байр руу орсон юм.

Тус байрны эзэн, “Амгалан ирээдүй” НҮТББ-ын тэргүүн гэх Х.Тансаүлээс байгууллагынх нь үйл ажиллагааны талаар тодруулахад, “Манайх 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа” хэмээн тайлбарлав. Тэрээр байгууллагаа 9 гишүүнчлэлтэй хэмээн хэлсэн боловч ярианыхаа явцад гишүүдийн тоог тав гэж өөрчилсөн юм.

Харин түүний эхнэр Х.Уатхан байгууллагын үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж, “Яриа өгөх боломжгүй. Үйл ажиллагаагаа та бүхэнд хэлмээргүй байна” хэмээн мэдэгдсэн. Мөн оюутнуудаас сарын нэг сая төгрөгийн түрээс авдаг талаар ярьсан юм.

Бид тус байрны үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тодруулахаар тухайн орчимд ажиглалт хийх үеэр хүмүүсийг харж байгаад хаалгаа нээж, хүмүүсийг оруулсны дараа буцаан хаалгаа түгжих үйлдэл хэд хэдэн удаа ажиглагдсан юм.

Тус байр нь дотуур байр хэлбэрээр ашиглагдаж, казах оюутнууд байрлаж байгаа бөгөөд гаднын хүн очих үед хаалгаа түгжиж байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Мөн эх сурвалжийн мэдээллээр тус байранд шашны үйл ажиллагааг нууцаар явуулж болзошгүй гэх мэдээлэл байна. Гэхдээ энэхүү мэдээлэл нь одоогоор албан ёсоор тогтоогдоогүй бөгөөд холбогдох байгууллагууд шалгаж, үнэн зөвийг тогтоох шаардлагатай байна.

Иймд дээрх байгууллага болон үүнтэй адил хэд хэдн байгууллагын үйл ажиллагаа нь холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд явагдаж байгаа эсэх, оюутнуудын эрх ашиг болон аюулгүй байдалд ямар нэгэн эрсдэл байгаа эсэхэд холбогдох байгууллагууд анхаарал хандуулж, шаардлагатай тохиолдолд шалгалт хийх нь зүйтэй байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл