khovd.mn

Ховд аймагт “Эх оронч Монгол” өдөрлөг зохион байгуулагдлаа

Ховд аймагт “Эх оронч Монгол” өдөрлөг зохион байгуулагдлаа Ховд аймгийн Ард Аюушийн талбайд Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэд, хүүхэд, залуучуудад сурталчлах, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Эх оронч Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдлаа. “Эх оронч Монгол” өдөрлөгтэй зэрэгцэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн дурсах өдөр тохиож байгаатай холбогдуулан […]

0
39
Ховд аймагт “Эх оронч Монгол” өдөрлөг зохион байгуулагдлаа

Ховд аймагт “Эх оронч Монгол” өдөрлөг зохион байгуулагдлаа

Ховд аймгийн Ард Аюушийн талбайд Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэд, хүүхэд, залуучуудад сурталчлах, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Эх оронч Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдлаа.

“Эх оронч Монгол” өдөрлөгтэй зэрэгцэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн дурсах өдөр тохиож байгаатай холбогдуулан Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Ховд аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Цэргийн штабын дарга, хурандаа Б.Ганхуяг болон бусад албан хаагч, хэлмэгдэгчдийн ар гэр, үр хүүхдийн төлөөлөл “Хэлмэгдэгчдийн хөшөө”-нд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүллээ.

Өдөрлөгийн хүрээнд:

* Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгөх;

* Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн зэвсэглэл, цэргийн техник хэрэгслийн үзэсгэлэн;

* Цэргийн төв эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө;

* Батлан хамгаалахын төв архивын үйлчилгээ, тухайлбал Монгол Ардын Арми, Зэвсэгт хүчинд алба хаасан талаарх лавлагаа, дайнд оролцсон ахмад дайчдын лавлагаа, хөдөлмөр эрхлэлтийн лавлагаа олгох;

* Хугацаат цэргийн алба хаагчдад зориулсан “Эрэлттэй мэргэжил олгох сургалт”-ын дадлага;

* “Монгол Улсын тусгаар тогтнол, Чөлөөлөх дайны ач холбогдол” сэдэвт лекц зэрэг олон талт арга хэмжээ зохион байгуулагдлаа.

“Эх оронч Монгол” өдөрлөг нь 2014 оноос хойш 12 жилийн дараа Ховд аймагт дахин зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд энэ удаагийн арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага, холбогдох байгууллагуудын өргөн бүрэлдэхүүн оролцож байна.

Энэ талаар Ховд аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Цэргийн штабын дарга, хурандаа Б.Ганхуяг хэлэхдээ, “Эх оронч Монгол” өдөрлөг 2014 оноос хойш 12 жилийн дараа Ховд аймагт зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн өдөрлөгт Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штаб зэрэг байгууллагуудын өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаагаараа онцлог хэмээн ярьлаа.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл