Энтү ХХК агаарын бохирдлыг бууруулах төслөөс 2019 онд 200 сая төгрөгийн зээлийг авсан байдаг. Харин энэ компани зээлийн гэрээний үүргээ 2 жилийн хугацаанд биелүүлээгүй, гэрээнд заагдсан зүйл заалтуудыг хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр Ховд амйгийн ЗДТГ-аас 200 сая төгрөгийг хүүгийн хамт төлүүлэх нэхэмжлэлийг Ховд аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 07-р сард хүргүүлсэн ч шүүх хаяг тодорхой бус гэдэг шалтгаанаар хэргийг 2021 оны 09-р сарын 28-ны өдөр хэрэгсэхгүй болгожээ. Иймд ЗДТГ-аас тус ХХК-ийн захирал П.Энхтайванг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд дахин гаргаснаар 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Энтү ХХК-д холбогдох 200 сая төгрөгийн хэргийн шүүх хурал тус шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр болжээ. Хэрэг яагаад хаагдсан тухай Ховд аймаг дахь шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цэрэннадмидаас тодруулахад нэхэмжлэгч байгууллага нотлох баримтыг дутуу ирүүлсэн учир хэргийг хэрэгсэхгүй болгосон гэдэг тайлбарыг өглөө. Харин нэхэмжлэгч тал хуулийн 14 хоногийн хугацаанд давж заалдах эрхтэй юм байна. Хэрэв давж заалдахгүй бол энэ хэрэг хаагдаж төсвийн мөнгийг энэ компани завшиж болзошгүй байна. Эзэн нь тодорхой, нэхэмжлэгч байгууллага нь ч тодорхой ил хэргийг шүүх яагаад шийдэж чадахгүй 2 удаа хэрэгсэхгүй болгов. Үүний цаана ямар нэг ашиг сонирхлын зөрчил байгаа юм биш биз гэх хардлага ч олон нийтийн дунд байна. Энтү ХХК-ийн захирал П.Энхтайван хэлэхдээ би энэ зээлийг аваагүй Н.Энхмандах авсан. Дарга нар мэдэж байгаа шүү дээ. Би тэр захиргаагаар чинь орж ч үзээгүй гэдэг тайлбарыг өгдөг.П.Энхтайваны хэлж байгаагаар уг зээлийг Н.Энхмандах авсан болж таарч байгаа юм. Энэ хэрэг хэрхэн яаж шийдвэрлэгдэхийг бид дахин сурвалжилах болно
2022.01.27
Хариулт (0 )