Салбарын сайдын 803 дугаар тушаалын дагуу аймгийн засаг дарга асан Б.Дүгэржавын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж Жаргалагт сумын ЕБ-ын 7 сургуульд хяналт шалгалт хийж дүгнэлт гаргаж уг дүгнэлтээ Ховд хотын захирагч Ц.Цогтбаярт 2022 онд хүргүүлсэн байна. Уг дүгнэлтээр Ховд аймгийн Жаргалант сумын ЕБ-ын 7 сургуульд үнэлгээ хийхэд ганцхан прогресс сургууль 62 хувиар тэнцэж бусад 6 сургууль нь 59-өөс доош хувьтай үнэлэгджээ. Тийм ч учраа сургуулийн удирдлагуудад менежментийн дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатайг онцолоо. Үүнтэй холбоотойгоор Жаргалант сумын засаг Ц.Цогтбаяр ирэх оны 1 сараас эхэлж сургуулийн захирлуудад хариуцлага тооцож эхлэхээ мэдэгдлээ. Яагаад боловсролын чанар муудав, боловсролын салбарыг тойрсон авилга хээл хахуулийн асуудал яагаад олны шүүмжлэлийг дагуулах болов гэх мэт асуудалд аймгийн Боловсролын газар албан ёсны тайлбар өгөхийг хүсье.
Хариулт (0 )