Ховд аймгийн Жаргалант сумын зарим хэсэг буюу Ховд дулааны станц ТӨХК-иас халаалт дулаанаар хангагддаг орон сууцны айл өрхүүд болон аж ахуй нэгжүүдийн халаалт дулаан доголдсон хэвээр байна. Үүнээс үүдэн иргэдийн тав тухтай дулаан орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байна. Мөн зарим орон сууцнуудын хэрэглээний цэвэр ус зэвтэй ирж байгаа юм. Цэвэр ус эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа юу, халаалт дулаан доголдох нь хэрэглээний цэвэр ус зэвтэй ирэх шалтгаан болж байгаа юу гээд олон асуулт урган гарч байна.2022.12.20
Хариулт (0 )