Ховд аймгийн Жаргалант сумын хэмжээнд нүүрс татан авалт 81 хувьтай явагдаж байна. Хөшөөтийн нүүрс зах зээл дээр тонн тутамдаа 230.000 мянган төгрөгтэй байгаа бол гэрээний хүрээнд иргэдэд тонн тутмыг нь 90.000 төгрөгөөр олгож байгаа юм. Өөрөөр хэлбэл айл өрхүүд 140 мянган төгрөгийн хэмнэлттэй нүүрсээр хангагдаж байна гэсэн үг юм. Энэ жил манай аймаг 10164 тонн нүүрс татан авах гэрээтэй ч гэрээний үүргээ давуулан биелүүлж байгааг холбогдох салбарынхан онцоллоо.
Хариулт (0 )