Петровис ШТС бензиний үнээ огцом нэмсэн нь Ховдын ард иргэдийг бухимдуулж тэдний эсэргүүцлэлтэй тулгарч эхэллээ. Ер нь энэ удаад ч биш үе үе нэмсээр ирсэн. Гэсэн хэдий ч Ховдчууд чимээгүй байсаар ирсэн билээ. Гэтэл тус станц дахин шатахууны үнээ нэмээд байгаа юм. Тийм ч учраас шатахууны үнийн хөөрөгдлийг эсэргүүцсэн тайван жагсаалыг хэсэг бүлэг иргэд маргааш буюу 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Аюушийн талбайд хийнэ гэдгээ мэдэгдлээ.
Хариулт (0 )