Газрын ховор элементийн Халзан бүрэгтэй төслийн ажил үргэлжилж байна. Монголиан нэйшнл рийр ийрт корп ХХК нь 2022 онд нэмэлт хайгуулын өрмийн ажил гүйцэтгэж байгаа бөгөөд төслийн эдийн засгийн үр ашигтай эсэх байдлыг тодорхойлохоор ажиллаж байгаа юм байна. Энэ хугацаанд ямар нэгэн уулын ажил хийх, олборлолт явуулахгүй бөгөөд зөвхөн Ашигт малтмал, газрын тосны газраас зөвшөөрсөн хэмжээнд өрөмдлөгийн ажил гүйцэтгэж байгааг онцоллор.
Одоогийн байдлаар өрөм, геологи, геофизик, кэмп кэйтинг, харуул хамгаалалт зэрэг 6 туслан гүйцэтгэгч компанийн 40-50 гаруй ажилтан албан хаагчид тогтмол талбай ажиллаж байна. Туслан гүйцэтэгч байгууллагууд нь орон нутгаас тэр тундаа Мянгад сумаас туслах ажилтан авч ажиллуулахын зэрэгцээ хүнсний хэрэглээний мах, ногоо, бусад зүйлсийг Мянгад сум, Жаргалант сумаас авч, бэлтгэн нийлүүлж байна. Төслийн багийн зүгээс орон нутгийн иргэдтэй нээлттэй, байнга хамтран ажиллах боломжтой гэлээ.2022.11.08
Хариулт (0 )