Намрын ургац хураалт оройтож, газар тариалан эрхлэгчдийн хөдөлмөр үнэгүйдвэл яана❗❗❗
Жил бүрийн өдийд Ховдын тариаланчид хаврын тариалалтаа аль хэдийнээ эхлүүлж ханцуй шамлан орсон байдаг.
Ховдын хөрс үр шимтэй, шар төмс, тарвасаараа алдартай ямар ч төрлийн ногоо ургах боломжтой газар тариалангийн эх нутаг билээ.
Цар тахалтай холбоотой эдийн засгийн хямралууд хаа сайгүй нүүрлэж үүний уршгаар тариаланчид хаврын тариалалтаа эхлүүлж чадахгүй Ховд хотод цоожлогдсоор байна.
Уг нь хаврын тариалалтаа эртхэн хийчихвэл намрын ургацаа ч мөн адил эрт хураана гэсэн үг.
Тариалалт оройтвол намар оройн цагаар газар хөлдөхтэй зэрэгцэж ургацаа хурааж таарна.
Үүнээс үүдэж тариаланчдын хэдэн жилийн хөдөлмөрийн үр шим талаар болж, Ховдчууд шинэ ургацын бараа харахгүй бол яана.
Иймд газар тариалан эрхлэгчдийн судалгааг гаргаж ажлыг нь эхлүүлэх шийдвэр гаргах нь чухал байна.
2021.04.28
Хариулт (0 )