khovd.mn

“Урин хавар” эрүүл мэндийн алхалтын аян эхэллээ

“Урин хавар” эрүүл мэндийн алхалтын аян Ховд аймгийн Эрүүл мэндийн газар болон Биеийн тамир, спортын хорооноос хамтран “Урин хавар” эрүүл мэндийн алхалтыг зохион байгуулж байна. Ховд аймгийн Засаг даргын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “80+” зорилтын дагуу иргэдийн урт наслах, эрүүл дадал хэвшил төлөвшүүлэх, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих зорилтыг дэвшүүлээд байна. […]

0
24
“Урин хавар” эрүүл мэндийн алхалтын аян эхэллээ

“Урин хавар” эрүүл мэндийн алхалтын аян

Ховд аймгийн Эрүүл мэндийн газар болон Биеийн тамир, спортын хорооноос хамтран “Урин хавар” эрүүл мэндийн алхалтыг зохион байгуулж байна.

Ховд аймгийн Засаг даргын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “80+” зорилтын дагуу иргэдийн урт наслах, эрүүл дадал хэвшил төлөвшүүлэх, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих зорилтыг дэвшүүлээд байна.

Энэхүү зорилгын хүрээнд иргэдийг эрүүл амьдралын хэв маягт уриалах, эрүүл мэндийн боловсрол олгох, зүрх судасны өвчин, чихрийн шижин, таргалалт, үе мөчний өвчин зэрэг халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тус аяныг зохион байгуулж байна.

Аянд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд өргөнөөр оролцоно.

Аяны хүрээнд:

• Байгууллага бүр хамт олноос гадна дор хаяж 10 иргэнийг уриалан оролцуулж, тогтмол хамруулахыг зорин ажиллана.

• Алхалтын үеэр “Цэвэр орчин” уриан дор орчны хог хаягдлыг цэвэрлэж, өдөр бүр хийсэн алхалтын мэдээллийг зураг, мэдээний хамт тогтмол хүргүүлнэ.

• Иргэдийг тогтмол алхалт хийхийг уриалж, байгууллага бүр ажлын байран дээрээ тогтсон цагт дасгал хөдөлгөөн хийж хэвшил болгоно.

Алхалтад оролцохын өмнө оролцогчдын артерийн даралт, цусан дахь сахарын хэмжээг тодорхойлж, биеийн жингийн индекс (БЖИ)-ийг тооцно. Аян дууссаны дараа эхнээс нь дуустал хамрагдсан оролцогчдын дээрх үзүүлэлтүүдийг дахин тодорхойлох юм.

Аян 2026 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл үргэлжилж, долоо хоног бүрийн Бямба гарагт өглөөний 07:00 цагт Ард-Аюушийн талбайд зохион байгуулагдана.

Алхалтын маршрутууд:

• Төв талбай – Нисэх

• Төв талбай – Их гүүр

• Төв талбай – Богчийн рашаан

• Төв талбай – Модон овоо

“Урин хавар” алхалтын аяны удирдамжийг төрийн болон төрийн бус нийт 124 байгууллагад хүргүүлэн ажиллаж байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл