Нүүрсний хулгайчдыг зарла хэмээн залуучууд нийслэл Улаанбаатар хотод жагсаал эхлүүлээд 18 хонож байна. Тэгвэл Ховд аймгийн залуус энэ жагсаалыг орон нутагт эхлүүлэхээ мэдэгдээд байгаа юм. Зөвхөн нүүрсний хулгай ч гэлтгүй аймаг орон нутагт үүрлэсэн шударга бус зүйл, төсөл тендер гээд олон асуудлын хүрээнд үр дүнтэй тайван жагсаал эхлүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа. Тэднийг жагсаал зохион байгуулахыг Жаргалант сумын засаг дарга Ц.Цогтбаяр зөвшөөрсөн. Харин залуучууд жагсаалаа хэзээ эхлүүлэхийг олон нийт хүлээж байна. Залуучуудын жагсаалыг аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Баян-Мөнх дэмжиж буйгаа илэрхийлж залуучуудтайгаа хам жагсана гэдгээ цахим хуудсаараа дамжуулан мэдэгдээд байна. Ямар ч байсан залуучууд жагсах юм байна. Хэрхэн үр дүнд хүрэх нь чухал байгаа юм. 2022.12.21
Хариулт (0 )