Тодруулбал: 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нээсэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зарлагдсан ХХААГ-ын лабораторийн барилгын тендерт нийт 6 компани өрсөлдсөн байдаг. Тухайн үед үнэлгээний хорооны зарим гишүүд шаардлага хангаагүй Б.Бадрах захиралтай “Саруул цамхаг” ХХК-нд илт давуу байдал үүсгэж тендер олгосныг үнэлгээний хорооны гишүүд болон, тендерт өрсөлдсөн компанийн төлөөллүүд хэлдэг. Уг тендерийн ул мөр одоо ч арилаагүй, хууль хяналтын байгууллагад шалгагдаж, зарим эрх бүхий албан тушаалтнууд ч холбогдож байгаа.
Тухайн үед үнэлгээний хорооны даргаар Ховд аймгийн ЗДТГ-ын ХААА-ны дарга Б.Батсүх, нарийн бичгийн даргаар ХААА-ны мэргэжилтэн Х.Дэмид, гишүүдэд аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн Д.Дөмөгтүшиг, Төрийн бус байгууллагын төлөөллөөс О.Мөнхжаргал, иргэний төлөөллөөс П.Мөнхбаатар нар оролцсон байдаг юм. Харин үнэлгээний хорооны 5 гишүүний 2 нь уг компанийг шаардлага хангахгүй байна хэмээн үзэж, тендерт шалгаруулахаас татгалзаж, эсрэг байр суурийг илэрхийлсэн ч бусад гишүүд нь “Саруул цамхаг” ХХК-ийг шалгаруулсан нь одоо ч анхаарал татсаар байгаа. Үүнээс үзэхэд үүний цаана ямар нэгэн ашиг сонирхол байсан ч байж болзошгүй байгаа юм. Үнэлгээний хороог хууль зөрчсөн хэмээн үзэж тухайн үед тендерт өрсөлдсөн “Зөөлөн тэмүүлэл констракшн” ХХК-ийн захирал У.Болдбаяр МУ-ын сангийн яам болон АТГ-т гомдол гаргаж хууль хяналтын байгууллагад хандахад ч хүрсэн. Говь-Алтай аймгийн анхан шатны шүүх үнэлгээний хороог хууль бус дүгнэлт гаргасан хэмээн үзсэн. Мөн МУ-ын сангийн яам “Саруул цамхаг” ХХК-ийг тендерийн баримт бичигт заасан хэд хэдэн шалгуурыг хангахгүй байна хэмээн үзэж АТГ-т зөвлөмж тайлбараа хүргүүлсэн байдаг. “Саруул цамхаг” ХХК-ийн хувьд өмнө нь малын гаралтай түүхий эд боловсруулах цэвэрлэх байгууламжийн 4,789,948,145 (Дөрвөн тэр бум, долоон зуун наян есөн сая, есөн зуун дөчин найман мянга, нэг зуун дөчин таван төгрөг) бараг л 5 орчим тэр бум төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийг авчихаад хугацаанд нь ашиглалтанд хүлээлгэж өгөөгүй. Уг ажлыг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ашиглалтанд хүлээлгэж өгөх ёстой байлаа. Гэтэл түүнийг өмнөх ажлаа хүлээлгэж өгөөгүй байхад шагнаж байгаа юм шиг дахин 1 тэр бум 913 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ХХААГ-ын лабораторийн барилгын тендерийг өгчихөөд төсвийг нь дахин 700 саяаар нэмж, гэрээг нь сунгасан нь анхаарал татсаар байгаа. ХХААГ-ын лабораторийн барилгын тендерийг “Саруул цамхаг” ХХК-нд олгохдоо өмнөх тендерийн ажлын гүйцэтгэлийг нь 90 хувьтай байна гэж үзээд дараагийн тендерийг олгосон ч өнөөдрийг хүртэл ашиглалтанд хүлээлгэж өгөөгүй байгаа юм. Энэ асуудлаар Ховд аймгийн ЗДТГ-ын ХААА-ны дарга Н.Эрдэнэцэцэгээс тодрууллаа. Тэрээр хэлэхдээ би судалсан, маргаантай, шүүхийн шатанд яваад байгаа, энэ бол тухайн үеийн хүмүүсийн гаргасан шийдвэр, цаашид ийм алдаа Ховд аймагт дахин хэзээч давтагдуулахгүй байх тал дээр ажиллаж байна. Тухайн үед тендер олгосон хүмүүс хариуцлагаа хүлээгээд явах байх гэж харж байна. Өмнөх ажлаа дуусгаагүй компанид тендер олгох нь буруу, ер нь Сангийн яамнаас нэг зарчим барьж байгаа. Энэ жилээс эхлээд тендерт ялаад ажлаа цаг тухайн үед нь ажлаа дуусгаж хүлээлгэж өгөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй, улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтын ажлыг гацаасан компаниудыг хар жагсаалтад оруулж байгаа. “Саруул цамхаг” хар жагсаалтад орох байх гэж би харж байна хэмээв.
Хариулт (0 )