Зарим орон сууцны хэрэглээний цэвэр ус зэвтэй ирж байна гэх иргэдийн санал шүүмжлэлүүд бий болоод байна. Энэ асуудлаар “Шим ус” ОНӨААТҮГ-ын дарга Н.Ганбатаас тодрууллаа. Тэрээр хэлэхдээ манайх хэрэглээний цэвэр усаар хангадаг байгууллага биш, зөвхөн шугамд хүйтэн ус нийлүүлж өгдөг. Харин шугам сүлжээ хуучирч муудсан, гэмтсэн асуудлууд бий гэв. Ер нь ог удаан жил болж байгаа шугам сүлжээг солихгүй бол цаашид иргэд зэвтэй ус хэрэглэх нөхцөл бүрдэж эрүүл мэндээрээ хохирох асуудал бий болж болзошгүй байгаа юм.
Хариулт (0 )