khovd.mn

Н.Баясгалмаа: Талийгаач охин анх манай эмнэлэгт толгой нь зүсэгдсэн шархтай ирсэн.

Үе тэнгийн хүүхдүүдэд зодуулсан гэх 15 настай охин эмнэлэг дээр ирээд нас барсан гэдэг асуудлыг БОЭТ-ийн эмчилгээ хариуцсан орлогч дарга Н.Баясгалмаа, яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч их эмч Л.Алтансарнай нараас тодрууллаа. Тэрээр хэлэхдээ талийгаач охин анх 2023.01.12-ний өдөр манай эмнэлэгийн яаралтай тусламжийн тасагт ирж үзүүлэхэд толгойдоо шархтай, толгойн зүсэгдсэн байдалтай ирсэн, манай эмч нар шархны анхны […]

0
6077
Н.Баясгалмаа: Талийгаач охин анх манай эмнэлэгт толгой нь зүсэгдсэн шархтай ирсэн.

Үе тэнгийн хүүхдүүдэд зодуулсан гэх 15 настай охин эмнэлэг дээр ирээд нас барсан гэдэг асуудлыг БОЭТ-ийн эмчилгээ хариуцсан орлогч дарга Н.Баясгалмаа, яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч их эмч Л.Алтансарнай нараас тодрууллаа. Тэрээр хэлэхдээ талийгаач охин анх 2023.01.12-ний өдөр манай эмнэлэгийн яаралтай тусламжийн тасагт ирж үзүүлэхэд толгойдоо шархтай, толгойн зүсэгдсэн байдалтай ирсэн, манай эмч нар шархны анхны цэгцлэлтийг хийж оёдол тавиад, эм бичиж өгөөд явуулсан. Тухайн үед эмнэлэгт хэвтэх хэмжээний байгаагүй учир зөвлөгөө өгсөн. Дараагаар нь дахиад манай эмнэлэгт үзүүлэхээр ирсэн. Нийт 4 удаа ирсэн. Хамгийн сүүлд 2023.01.28-ний өдөр талийгаач охин ээжтэйгээ ирсэн. Ингэхдээ нилээн хүнд ирсэн учир бид яаралтай оношлогоо хийх үүднээс нугаснаас нь ус авсан.Тухайн өдөр харамсалтай нь нас барсан. Талийгаачийн хувьд тархины хорт хавдартай байгаагүй, гадны мэсийн шархтай анх ирсэн, эцсийн хариу шүүх шинжилгээний дүгнэлтээр гарна гэх тайлбарыг өглөө. 02.06

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл