“Хөшөөтийн уурхай Ховд аймгийн иргэдэд 2022-2023 онд 35000 тонн бүхэл нүүрсийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхээр тохиролцсон. Ордын нөөц, геологийн тогтоцоос шалтгаалан нүүрс, чулуулгийн холимог, нунтаг их байгаа учраас ангилан ялгалт удаашралттай байгаатай холбоотой уурхайн амны гадна дугаарлалт үүсээд байгаа билээ. Уурхайн үйл ажиллагаатай танилцахаар ирсэн аймгийн нэр бүхий төлөөлөгч нарт Уурхайн инженерүүд нөхцөл байдлыг танилцуулж, аймгаас баталсан хуваарийн дагуу нийлүүлэлт хийж байгаагаа илэрхийсэн юм. Мөн цаашид ачилтын хэмжээг нэмэгдүүлж, өдөрт 3 шалаанз, 3 дунд оврын машин нүүрс гаргаж, жижиг авто машинуудад хүлээлт үүсгэхгүй гаргах асуудлыг шийднэ гэдгээ хэллээ. Харин гадна дугаарлаж байгаа жолооч нарын зүгээс экспортлодог сайн нүүрсээ тусад нь гаргаж, орон нутагт хогтой нүүрс ачуулж байна гэх шүүмжлэлийг энэ үеэр хэлж байлаа. Тэгвэл энэ асуудалд жолооч нар ойлголтын зөрүүтэй байгааг уурхайн инженерүүд тайбарлаж бодит нөхцөлбайдлыг танилцуулж, ордын онцлогийг үзүүлллээ. Цаашид гадаа дугаарлаж байгаа жолооч нарын төлөөллийг уурхайтай танилцуулж, олборлосон нүүрсийг харуулж, бодит нөхцөл байдлыг танилцуулахаа ч хэлсэн юм. Харин нөхцөл байдалтай уялдуулан иргэдийг аль болох эртнээснүүрсээ базааж, хадгалалт хамгаалалтаа өөрсдөө хийх боломжтойг уурхайн ажилтнууд зөвлөлөө. Өмнө нь уурхайн зүгээс долдугаар сараас шигшүүр ажиллуулж, наймдугаар сард бүхэл нүүрс нөөцөлж байсан туршлага байдаг ч цагагаарын нөхцөл байдлаас шалтгаалан нүүрс бороонд норж, бутарсанаар хоёр жил дараалан 5000 тонн нүүрс хэрэгцээгүй болж байсан гэх мэдээлэл байна. Цаашид уурхайн зүгээсяаралтай нэмэлт налуу шигшүүр байршуулж, тэсэлгээний хуваарь гаргаж шинээр байрлуулсан автомат шигшүүрийн гарцыг нэмэгдүүлэн ажиллахаа мэдэгдлээ.






















Хариулт (0 )