khovd.mn

Нисэхийн замд согтуу жолооч авто машин жолоодсон зөрчлийг илрүүллээ

Өнөөдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Нисэхийн замд приус 30 маркийн авто машин замын эсрэг талын жалга руу явж орсон байна, жолооч нь согтуу байж болзошгүй, машин нь асаалттай  байна гэх мэдээллийн мөрөөр сурвалжиллаа. Биднийг очиход Ховд аймаг дахь цагдаагийн газрын дарга хурандаа Д.Мөнхболдоор ахлуулсан ЗЦТ-ийн алба хаагчид газар дээр нь ажиллаж […]

0
1186
Нисэхийн замд согтуу жолооч авто машин жолоодсон зөрчлийг илрүүллээ

Өнөөдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Нисэхийн замд приус 30 маркийн авто машин замын эсрэг талын жалга руу явж орсон байна, жолооч нь согтуу байж болзошгүй, машин нь асаалттай  байна гэх мэдээллийн мөрөөр сурвалжиллаа. Биднийг очиход Ховд аймаг дахь цагдаагийн газрын дарга хурандаа Д.Мөнхболдоор ахлуулсан ЗЦТ-ийн алба хаагчид газар дээр нь ажиллаж хэмжилт хийж байсан юм. Улмаар цагдаагийн алба хаагчид тухайн авто машин дотор байсан жолоочийг машинаас нь гаргаж тусламж үзүүллээ. Авто машинд жолоочоос өөр зорчигч яваагүй байсан бөгөөд хүний амь нас эрсдэж, гэмтэж бэртсэн асуудал гараагүй. Харин азаар хүний амь нас эрсдээгүй байгаа юм. Хэрэв хөл хөдөлгөөн ихтэй хотын төвд замын хөдөлгөөнд оролцсон бол бидний ч тааж мэдэхгүй эрсдэл гарахыг үгүсгэхгүй юм. Иймд иргэн та согтууруулсан ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард суухгүй байж, өөрийгөө болон өрөөл бусдыг хамгаалаарай. 2022.03.01

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл