khovd.mn

НААДАМ 2020: ХАМГИЙН ХУРДАН ӨНГӨРСӨН ТАВАН БАРИЛДААН

Улсын харцага Ө.Даваабаатар Аймгийн арслан Д.Хүдэрбулга нар гурвын даваанд 14 секунд барилдаж, Д.Хүдэрбулга давсан. Тавын даваанд Улсын начин Т.Дүгэрдорж 21 секундэд Улсын гарьд Б.Гончигдамбыг өвдөг шороодуулав. Гурвын даваанд Улсын харцага Д.Батболд Аймгийн арслан Ш.Пүрэвгарьд нар барилдаж, Ш.Пүрэвгарьд 44 секундэд Д.Батболд өвдөг шороодов. Улсын аварга Н.Батсуурь гурвын даваанд Аймгийн харцага П.Жавхлантөгсийг 51 секундэд өвдөг шороодуулжээ. Улсын […]

0
267
НААДАМ 2020: ХАМГИЙН ХУРДАН ӨНГӨРСӨН ТАВАН БАРИЛДААН

Улсын харцага Ө.Даваабаатар Аймгийн арслан Д.Хүдэрбулга нар гурвын даваанд 14 секунд барилдаж, Д.Хүдэрбулга давсан.

Тавын даваанд Улсын начин Т.Дүгэрдорж 21 секундэд Улсын гарьд Б.Гончигдамбыг өвдөг шороодуулав.

Гурвын даваанд Улсын харцага Д.Батболд Аймгийн арслан Ш.Пүрэвгарьд нар барилдаж, Ш.Пүрэвгарьд 44 секундэд Д.Батболд өвдөг шороодов.

Улсын аварга Н.Батсуурь гурвын даваанд Аймгийн харцага П.Жавхлантөгсийг 51 секундэд өвдөг шороодуулжээ.

Улсын гарьд М.Баяржавхлан гурвын даваанд Аймгийн арслан О.Цэцэнцэнгэлийг 01:06 минутад унагасан байна.

Сонирхуулахад үзүүр, түрүүний барилдаан 18 минут 6 секунд үргэлжилсэн бөгөөд Улсын арслан П.Бүрэнтөгс Улсын аварга Н.Батсууриар ес давж, Монгол Улсын 25 дахь аварга болсон юм

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл