Ховд аймгийн Жаргалант сумын засаг даргын орлогч Б.Туулайтулга 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Орчлон плаза” ресторанд болсон Ховд аймгийн залуучуудын холбооны “NEXT STOP” шинэ жилийн цэнгүүний үйл ажиллагаан дээр халамцуухан гарч ирж 0.7 га газрын азтан шалгаруулсан гэх мэдээлэл байгаа юм. Түүний энэ үйлдлийг иргэд олон нийт эсэргүүцэж, төрийн өмчийн газрыг сугалаагаар олгох эрх мэдэл түүнд байгаа юу гэдэг асуудлыг дэвшүүлсэн. Бид энэ асуудлын мөрөөр сурвалжилсан юм. Б.Туулайтулга дарга тухайн өдөр болсон шинэ жилийн цэнгүүний үйл ажиллагааны тайзан дээр гарч хэлэхдээ би эрх мэдлийнхээ хүрээнд 0.7 газрын азтан шалгаруулж байна гэж өөрөө азтангаа тодруулжээ. Азтангаар Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн иргэн Б.Батсайхан 248 тоот сугалаагаар азтан болсон ч тухайн үед батламжийг өгөөгүй гэв. Б.Батсайханы хувьд 2007 онд газар хүсэж газрын албанд өргөдөл өгсөн ч өнөөдрийг хүртэл газраа шийдүүлж чадаагүй явсан түүнд энэ мөч амьдралд нь мартагдахааргүй дурсамжийг үлдээж чадсан тухай ярилаа. Гэтэл халамцуу даргын бодлогогүй үйлдэл түүний эрх мэдэлд ч хүрхээргүй асуудал байж таарлаа. Жирийн иргэдэд олддоггүй газар захын хурган даргын халаасанд явж байдаг гэдгийн бодит жишээг Б.Туулайтулга дарга өөрийн биеэр харууллаа. Газрыг олгох журам бий. Тухайлбал: Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг иргэний өргөдлийн дагуу шийдвэрлэдг байна. Ийнхүү өөртөө хэт хамааралгүй асуудлыг албан тушаалаа ашиглаж, даргын сэнтийд суусан хүн бүр хууль бус үйлдэл хийж болно гэж андуурсан уу. Эсвэл архиныхаа халуунд бардаж хэлсэн үү. Ямартай ч төрийн өмчийн газар захын хурган даргын халаасанд явдаг гэдэг ойлголтыг олон нийт аваад байна.Хуулиа мэдэхгүй, хийрхэхээс өөрийг мэддэггүй, энэ мэт хэт их мэдэмхийрэл энэ нийгмийн ялзралыг бий болгож байгаа юм. Ховд аймгийн МАН-ын хороо мэдлэг боловсролгүй, наад захын хуулиа мэддэггүй хурган дарга нартаа хэзээ хариуцлага тооцох вэ, хүлээж байя
Хариулт (0 )