Ховд аймгийн ерөнхий архитектор З.Өмиртайг Ховд аймгийн засаг дарга Э.Болормаагийн захирамжаар 2022 оны 09 сарын 29-ний өдөр түүнийг ерөнхий архитекторын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Ялангуяа Ховд аймагт баригдаж байгаа барилга байгууламж, орон сууцнуудын гадна тохижилт стандарт шаардлага хангахгүй байгааг иргэд олон нийт шүүмжилсээр ирсэн. Тийм ч учраас түүнээс Ховд аймагт баригдсан болон баригдаж байгаа барилга байгууламж, орон сууцнуудын гадна орчны тохижилт стандарт шаардлага хангаж байгаа эсэхийг тодруулах гэсэн боловч камерийн дуран угз татаж, техник тоног төхөөрөмж эвдэж, увайгүй, ёс зүйгүй үйлдэл гаргалаа. Тухайн үед бид мэдээллийг шууд дамжуулж байсан. Хэвлэл мэдээллийн байгууллага гэдэг угтаа төр иргэний гүүр болж, аливаа мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэх үүрэгтэй. Гэтэл хэвлэн нийтлэх эрхэнд ийн халдаж буй увайгүй үйлдэл нь төрийн албан хаагчдын нэр хүндийг уландаа гишгэсэн үйлдэл юм. Төрийн алба, ёс зүйтэй байх ёстой. Эрх чөлөөт ардчилсан нийгэмд хэний ч эрх энэ мэт зөрчигдөх ёсгүй юм. Тухайн үед сэтгүүлч Н.Таванцэцэг цагдаагийн байгууллагад хандсан. Дуудлагын дагуу Ховд аймаг дахь цагдаагийн газрын 2 алба хаагч ирсэн юм. Энэ үеэр З.Өмиртай нь сэтгүүлч,зураглаачаас албан ёсоор уучлалт хүсэж, цагдаагаас гомдлоо татчих хэмээсэн тул түүний хүн ёсны уучлалыг хүлээн авч цагдаагаас гомдлоо татлаа. 2022.10.03
Хариулт (0 )