khovd.mn

Зээ охиноо малын тэжээлээр дарж амь насыг нь хөнөөсөн Ц-д 15 жилийн хорих ял оноолоо.

Хоёр сартай зээ охиноо “эцэггүй” хэмээн малын тэжээлээр дарж амийг нь хөнөөсөн хэрэг Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэр Цагаан булан гэх газар 2023 оны 01 дүгээр сарын 7-8-нд шилжих шөнө 53 настай иргэн Ц нь зээгээ малын тэжээлээр дарж амь насыг нь хөнөөсөн хэрэг үйлдэгдснийг бид өмнө сурвалжилж байсан билээ.  Хэрэг үйлдэгдснээс хойш 2 […]

0
5762
Зээ охиноо малын тэжээлээр дарж амь насыг нь хөнөөсөн Ц-д 15 жилийн хорих ял оноолоо.

Хоёр сартай зээ охиноо “эцэггүй” хэмээн малын тэжээлээр дарж амийг нь хөнөөсөн хэрэг Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэр Цагаан булан гэх газар 2023 оны 01 дүгээр сарын 7-8-нд шилжих шөнө 53 настай иргэн Ц нь зээгээ малын тэжээлээр дарж амь насыг нь хөнөөсөн хэрэг үйлдэгдснийг бид өмнө сурвалжилж байсан билээ. 
Хэрэг үйлдэгдснээс хойш 2 хоногийн дараа үүнтэй холбоотой мэдээлэл цагдаагийн алба хаагчид ирсний дагуу Ховд аймаг дахь цагдаагийн газар эзэн холбогдогчийг олж тогтоож хэргийн газарт үзлэг шинжилгээ хийхэд зээгийнхээ амь насыг хөнөөгөөд булж нуусан нь тогтоогдоод байсан. Тэгвэл уг хэргийн шүүх хурал энэ сарын 19-ны өдөр болж шүүгдэгч Ц-г ЭХ-10.1-2-2.7 10.1-2-2.8-д заасан зүйл ангиудаар яллаж 15 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл