Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан хурандаа Э.Даваасүрэнг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж өмнө нь тус цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан хурандаа Д.Мөнхболдыг томилосон байна. Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг хууль хяналтын байгууллагууд шударга бус ажилладаг гэх шүүмжлэлүүд ч нийгэмд бий болсоор байна. Тэдгээр байгууллагуудын нэгд цагдаагийн газар ч багтаж байгаа юм.
Тэгвэл шинэ дарга ажлаа юунаас эхлүүлж, хууль дүрмийг хэрхэн мөрдлөг болгож, хүн бүрт эрх тэгш үйлчлэх эсэхийг харах л үлдэж байна.
2021.11.19
Хариулт (0 )