khovd.mn

Д.Даваа МУ-ын хошой аварга малчин боллоо

Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн малчин Д.Даваа, Б.Тунгалаг нар сүүлийн 28 жил мал маллаж байна. Анх 200 тоо толгой малтай өрх тусгаарлаж байсан бол өнөөдөр тэдний мал сүрэг түм бумаар өсөж, мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн үржүүлжээ.  Эднийх хилийн зурваст амьдардгаараа онцлог. Малын тооноос илүү чанарт түлхүү анхаарч, малынхаа үүлдэр угсааг сайжруулсаар […]

0
1643
Д.Даваа МУ-ын хошой аварга малчин боллоо

Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн малчин Д.Даваа, Б.Тунгалаг нар сүүлийн 28 жил мал маллаж байна. Анх 200 тоо толгой малтай өрх тусгаарлаж байсан бол өнөөдөр тэдний мал сүрэг түм бумаар өсөж, мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн үржүүлжээ.  Эднийх хилийн зурваст амьдардгаараа онцлог. Малын тооноос илүү чанарт түлхүү анхаарч, малынхаа үүлдэр угсааг сайжруулсаар иржээ. Мал дагавал ам тосдоно гэдэг ардын сайхан үг бий. Тэд буянт малынхаа ашиг шимийг нэмэгдүүлж, уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд Монгол улсын хошой аварга шагналыг хүртэж төр засгаараа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүллээ. Ийнхүү Булган сумаас 33 жилийн дараа МУ-ын хошой аварга малчин төрөн гарсанд нутгийн зон олон нь баяртай байна. Түүний шагналыг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Сангийн дэд сайд н.Мөнгөнчимэг, аймгийн засаг дарга Б.Дүгэржав нар болон холбогдох салбарынхан гардуулан өгч баяр хүргэлээ. Д.Даваа, Б.Тунгалаг нар удам дамжсан малчин, малч ухааныг аав ээжээсээ өвлөн авч эрдэнэт мал сүргийнхээ буян хишигийг хүртэж явна. 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл