khovd.mn

Дэлүүн сумын 5 төлөөлөгчийн ар гэр төрийн албанд нэгэн зэрэг ажилд томилогджээ.

Дэлүүн сумын засаг дарга А.Нурбек нь засгийн эрхээ авч үлдэх гэж сумынхаа ИТХ-ын нэр бүхий төлөөлөгч нарыг ямар нэгэн байдлаар өөртөө урвуулж тэдний ар гэрийг төрийн албанд ажилд оруулдаг гэх мэдээллийг зарим эх сурвалжууд хэлж байна.  Тус сумын ЕБС-ийн 1 дүгээр сургуулийн захирал асан  Х.Ертай хэлэхдээ засаг дарга надад үүрэг болгодог гэж ярьсан.  Энэ сургуульд […]

0
754
Дэлүүн сумын 5 төлөөлөгчийн ар гэр төрийн албанд нэгэн зэрэг ажилд томилогджээ.

Дэлүүн сумын засаг дарга А.Нурбек нь засгийн эрхээ авч үлдэх гэж сумынхаа ИТХ-ын нэр бүхий төлөөлөгч нарыг ямар нэгэн байдлаар өөртөө урвуулж тэдний ар гэрийг төрийн албанд ажилд оруулдаг гэх мэдээллийг зарим эх сурвалжууд хэлж байна.  Тус сумын ЕБС-ийн 1 дүгээр сургуулийн захирал асан  Х.Ертай хэлэхдээ засаг дарга надад үүрэг болгодог гэж ярьсан. 

Энэ сургуульд гэхэд л 5 төлөөлөгчийн ар гэрийнх нь 2021 оны 9-10-11-р саруудад бөөнөөрөө нэгэн зэрэг ажилд орсон байна. Тийм ч учраас тэд дуугүй суудаг. Ихэнхи төлөөлөгчид нь ямар нэгэн байдлаар  ашиг сонирхолоо гүйцэлдүүлсэн учир засаг даргынхаа үйл хэргийг буруу байсан ч алгаа ташаад дэмждэг гэдгийг МАН-аас сонгогдсон намынх нь төлөөлөгч нар онцоллоо. 

Нэг ёсондоо ихэнхи төлөөлөгч нар ар гэрээ төрийн албанд оруулчихсан учраас засаг дарга А.Нурбекээс хамааралтай болчихсон гэсэн үг.

Тухайлбал: Дэлүүн сумын ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, төлөөлөгч Ж.Ерболын төрсөн хүү Е.Багдаулет нь сургуулийн нягтлан бодогчоор, Төлөөлөгч У.Аялбекийн эхнэр Х.Гүлмаржанийг талх баригчаар, сумын ИТХ дахь  МАН-ын бүлгийн дарга төлөөлөгч А.Жанарбекийн төрсөн охин Ж.Айсаулег химийн хичээлийн лобарантоор, төлөөлөгч Б.Болотбекийн эхнэр Калиматыг сургуулийн туслах тогоочоор, төлөөлөгч А.Сайполагийн охин С.Рауаныг сургуулийн номын санчаар тус тус ажил авсан нь жирийн иргэдийн дургүйцлийг хүргээд байгаа юм. Жижигхэн суманд албан тушаалийн наймаа аалзны тор шиг болсныг хараад иргэд нь чимээгүй сууж чадахгүйд хүрээд байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл