Ховд аймгийн Дарви сумын хэсгийн төлөөлөгч,цагдаагийн дэслэгч Б.Мөнхбаатар бага насны 13 настай охиныг гавлан хонуулж, буу тулгаж, биед нь халдсан гэх мэдээллийн мөрөөр Ховд аймаг дахь цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Булганбаатарас тодрууллаа.
Анх манай цагдаагийн шуурхай албаны 7043102 утсанд цохиж зодуулсан гээд байгаа охины ээж холбогдож утсаар мэдэгдсэн байсан.
Тухайн үед ярихдаа манай хүүхдийг хэл амаар доромжилж,хэрэгт гүтгэсэн гэх утгатай зүйл ярьсан байдаг.
Үүний дагуу жижүүрээр дамжуулаад сумынхаа хүүхэд хамгааллын хамтарсан багийг хуралдуул бид эндээс холбогдох шалгалтын ажиллагааг явуулья гэдэг чиглэл өгсөн.
Түүнээс хойш прокурорын хяналтан доор холбогдох шалгалтын ажиллагаа явагдаж байна.
Бид дотооддоо бас шалгалт хийсэн. Эхний байдлаар буу тулгаж, гавлаж хонуулсан асуудал тогтоогдоогүй, хэрэв шалгалтаар цагдаагийн алба хаагч буруутай гэдэг нь нотлогдвол зохих хариуцлагыг нь хүлээлгэн гэх тайлбарыг өглөө. 2022.04.18
Хариулт (0 )