khovd.mn

Б.Мухамед: Олон хүнийг ажлаас нь хоморголон халах нь буруу. Энэ асуудлыг шийд гэдэг үүрэг чиглэлийг ЭМГ-т өгсөн.

Баян-Өлгий аймгийн “РАУШАН” ӨЭМТ-д 2022 онд өрхийн эмчээр ажиллаж байгаад тус эмнэлэгийн даргаар томилогдсон С.Нурбек нь ажил тушаал ахимагц эмнэлгийнхээ 6 эмч эмнэлэгийн ажилтанг нэг дор хоморголон халж хохироосон асуудлын мөрөөр манай сурвалжлах баг Баян-Өлгий аймагт ажиллалаа. Энэ үеэр тус аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамедээс тодрууллаа.Тэрээр хэлэхдээ тус эмнэлэг нь төрөөс цалинждаг, даргаа сонгох эсэхээ нөхөрлөлийн […]

0
2457
Б.Мухамед: Олон хүнийг ажлаас нь хоморголон халах нь буруу. Энэ асуудлыг шийд гэдэг үүрэг чиглэлийг ЭМГ-т өгсөн.

Баян-Өлгий аймгийн “РАУШАН” ӨЭМТ-д 2022 онд өрхийн эмчээр ажиллаж байгаад тус эмнэлэгийн даргаар томилогдсон С.Нурбек нь ажил тушаал ахимагц эмнэлгийнхээ 6 эмч эмнэлэгийн ажилтанг нэг дор хоморголон халж хохироосон асуудлын мөрөөр манай сурвалжлах баг Баян-Өлгий аймагт ажиллалаа. Энэ үеэр тус аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамедээс тодрууллаа.Тэрээр хэлэхдээ тус эмнэлэг нь төрөөс цалинждаг, даргаа сонгох эсэхээ нөхөрлөлийн журмаар дотроосоо шийддэг. Нэг ёсондоо нөхөрлөлийн гишүүд нь даргаа сонгодог, өөрийгөө сонгуулсан дарга нь гишүүддээ үйлчилдэг учраас тэдэндээ шаардлага тавьж чаддаггүй,үүнийгээ дагаад олон нийтийн эрх ашиг зөрчигдөх, ажил доголдох асуудлууд гарч байна. Бидний зүгээс эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг доголдуулахгүй байх тал дээр анхаарч ажиллаж, энэ асуудлыг яаралтай шийд гэсэн үүрэг чиглэлийг аймгийнхаа ЭМГ-т өгч байгаа гэв. 
“Раушан” ӨЭМТ нь төрөөс цалинждаг хэрнээ ажилчид томилох, даргаа сонгох, зэргийг нөхөрлөлийн журмаар шийдэж ирсэн нь төрийн тогтолцоо буруу байгаатай холбоотой гэж зарим эмнэлэгийн эмч ажилчид үзэж байна. 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл