Хар ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга Б.Ганзориг нь нас барсан хүний тангарагийн хуудас ашиглаж даргын албан тушаалд томилогдсон байж болзошгүй, мөн ажилчидаа хоморголон халсан гэх мэдээллийн мөрөөр түүнээс тодрууллаа. Түүнээс хэдэн онд төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болсныг тодруулахад хуулийн байгууллага шалгаж байгаа гэх ганц үгээр халхавч хийж тодорхой хариулт өгсөнгүй. Уг нь тангараг өргөсөн албан хаагчийн мэдээлэл аймгийн архив, бүртгэл мэдээллийн санд байх ёстой. Үүнийг мэдэж байх ёстой хүн нь Б.Ганзориг өөрөө бөгөөд тангараг өргөсөн он сар өдрөө хэлж чадахгүй байгаа нь бүр ч эргэлзээ төрүүлж байна. 2023.02.01
Хариулт (0 )