khovd.mn

Буянт голд зуссан нэгэн айл бууриа хогтой нь орхиод нүүжээ. Уг нь Монголчууд ёсыг бэлэгдэж бууриа цэвэрлээд тулгын 3 чулуу тавиад нүүдэг уламжлалтай

Жилийн жилд Ховдчууд Буянт голынхоо ай сав дагуу зусланд гарч цэнгэг сайхан агаарт зуны 3 сарыг өнгөрүүлээд намартаа төвийн бүс рүүгээ нүүцгээдэг. Энэ жилийн хувьд цар тахалтай холбоотойгоор өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад зусланд гарах айл өрхүүдийн тоо 1200 -д хүрсэн байна. Одоогийн байдлаар зуслангийн айлуудын 90 орчим хувь нь суурингийн бүс буюу төв рүүгээ нүүнэ орж […]

0
1390
Буянт голд зуссан нэгэн айл бууриа хогтой нь орхиод нүүжээ. Уг нь Монголчууд ёсыг бэлэгдэж бууриа цэвэрлээд тулгын 3 чулуу тавиад нүүдэг уламжлалтай

Жилийн жилд Ховдчууд Буянт голынхоо ай сав дагуу зусланд гарч цэнгэг сайхан агаарт зуны 3 сарыг өнгөрүүлээд намартаа төвийн бүс рүүгээ нүүцгээдэг. Энэ жилийн хувьд цар тахалтай холбоотойгоор өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад зусланд гарах айл өрхүүдийн тоо 1200 -д хүрсэн байна. Одоогийн байдлаар зуслангийн айлуудын 90 орчим хувь нь суурингийн бүс буюу төв рүүгээ нүүнэ орж иржээ. Гэтэл зарим ухамсаргүй иргэд хог хаягдлаа хаа хамаагүй хаяж, буусан бууриа хогтой нь орхиод нүүсэн байх жишээтэй. Энэ нь тухайн хүнийг ямар ухамсартай хүн бэ гэдгийг харуулж байгаа тод жишээ юм.  Монголчууд эрт дээр үеэс нүүгээд явахдаа гэрийн бууриа цэмцийтэл нь цэвэрлээд тулгын 3 чулуу тавиад нүүдэг уламжлалтай. Энэ нь тухайн айл өрхийн амьдралыг тэгшилж, зам мөрийг нь засаж, ажил үйлс нь бүтэмжтэй байхыг билэгддэг. Иймд иргэд та бүхэн ухамсартай байж байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалж, хог хаягдлаа хогийн цэгт хаяж, зуслангаас нүүхдээ ойр орчмын талбайгаа цэвэрлээд нүүгээрэй. 

2021.09.02

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл