khovd.mn

Булган сумын цагдаагийн хэлтэс “Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээн зохион байгуулжээ.

Ховд аймгийн Булган сумын сум дундын Цагдаагийн хэлтэс, тус сумын Гаалийн Газар хамтран ”БИД НЭГ АМЬТАЙ” аяны хүрээнд иргэн, аж ахуй нэгж, албан байгууллага, төрийн албан хаагчдыг хамруулж, мэдлэг чадварыг дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмж өглөө.Сумын хэмжээнд 2022 онд 96 төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд үүнийг 100% гэж үзэхэд 86% нь согтуугаар тээврийн хэрэгсэл […]

0
389
Булган сумын цагдаагийн хэлтэс “Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээн зохион байгуулжээ.

Ховд аймгийн Булган сумын сум дундын Цагдаагийн хэлтэс, тус сумын Гаалийн Газар хамтран ”БИД НЭГ АМЬТАЙ” аяны хүрээнд иргэн, аж ахуй нэгж, албан байгууллага, төрийн албан хаагчдыг хамруулж, мэдлэг чадварыг дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмж өглөө.
Сумын хэмжээнд 2022 онд 96 төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд үүнийг 100% гэж үзэхэд 86% нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, олон нийтийн газар танхайрсан хэрэг эзэлсэн мөн үлдсэн 14%- нь гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Эдгээр хэрэг зөрчлүүд нь бүгд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдэгдсэн байна.

Булган сумын цагдаагийн хэлтсээс харьяа 5 сумын ерөнхий боловсролын сургуулиудын дунд бага насны хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” тэмцээн зохион байгуулж
1-р байр Алтай сумын “СҮРЛЭГ ” баг. 1.000.000 төгрөг
2’р байр Үенч сумын “КОМАНДЛАГЧ” баг 500.000 төгрөгөөр шагнаж урамшууллаа.
БУЛГАН СУМЫН ГХУСАЗЗ,
СУМ ДУНДЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭС,
ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМ
ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР

Эх сурвалж: Минжит булган мэдээлэл цахим хуудас

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл