Ховд аймгийн төв болон ойрын сумд руу богино зайн тээвэрт явдаг портерын жолооч нартай уулзлаа. Тэд ихэнхидээ аймгийн төв дотор айл өрхүүдийн хогийг ачиж хогийн нэгдсэн цэгт буулгадаг. Гэвч хогийн цэг рүү явах зам харгуй хог хаягдлаар дүүрч авто машин зорчиход хүндрэлтэй болсныг онцоллоо. Учир нь иргэд хогийн цэгт хогоо хүргэхгүй наагуур нь ил задгай хаяснаас болж 2 дахь хогийн цэг бий болсныг хэллээ. Тэдний хувьд өглөө 07:30 цагт ирж зогсоолдоо зогсдог ч заримдаа ачилт гарахгүй өдөржин машинаа нормалдаж зогсдог хэмээв. Тэдний зүгээс хогийн нэгдсэн цэгийг эмх цэгцэнд оруулж өгөхийг хүслээ.2022.12.23
Хариулт (0 )