Ховд аймгийн төв талбайн гацуур мод олон нийтийн шүүмжлэлийг ихэд дагуулаад байгаа. Гацуур мод болон суурь, голын төмрийг иргэн Ц.Эрдэнэбаатар аймагтай гэрээ хийж гүйцэтгэсэн бол чимэглэлийг нь ахмад багш А.Наранцэцэг зохион байгуулж сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд уралдаан зарлаж хийлгэсэн байна. Тэрээр хэлэхдээ модны чимэглэл хийсэн хүмүүс мэдрэмжгүй хандлаа, чимэглэлээ буруу зөрүү харуулж чимэглэснээс болж шүүмжлэл дагууллаа. Хүмүүс аль болох зөв талаас нь харж хүлээж аваасай гэж бодож байна. Өнөөдөр модыг буулгаж байна. Маргааш дахин чимэглэж дуусгана хэмээв.2022.12.21
Хариулт (0 )